Японд их хэмжээний цас орсны улмаас найман хүн амиа алдав

Японд их хэмжээний цас орсны улмаас найман хүн амиа алдав

Японд их хэмжээний цас орсны улмаас найман хүн амиа алдаж, 45 хүн гэмтэж, бэртжээ.

NHK телевизийн мэдээлснээр, энэ долоо хоногийн эхээр Японы хойд болон баруун хэсэгт их хэмжээний цас орсон байна. Үүний улмаас цахилгаан, харилцаа холбоо тасарч, төмөр замын хөдөлгөөнд саатал гарч, зам дээр 20-30 км урт түгжрэл үүсжээ.

Цаг уурчдын мэдээллээр, баасан гарагаас /2022.12.23/ тус улсын хойд болон баруун хэсэгт дахин их хэмжээний цас орох төлөвтэй байна. 24 цагт тус бүс нутагт 30-90 см цас орж магадгүй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.