Японд хилийн чанадаас ирэх хүмүүсийн тоо өсжээ

Японд хилийн чанадаас ирэх хүмүүсийн тоо өсжээ

Японд 11 дүгээр сард хилийн чанадаас ирсэн хүмүүсийн тоо өмнөх сарынхаас 1.9 дахин өсөж, 934 500-д хүрчээ. Тус улсад “COVID-19” халдварын тархалтыг хязгаарлахын тулд тогтоогоод байсан хилийн хяналтын арга хэмжээнүүдийг 10 дугаар сард ерөнхийдөө бүхэлд нь цуцалсан юм.

Японы Аялал жуулчлалын агентлагийн мэдээлснээр, 11 дүгээр сард хилээр нэвтэрсэн хүмүүсийн тоог цар тахал дэгдэхээс өмнөх 2019 оны үзүүлэлттэй харьцуулахад 61.7 хувиар буурсан хэдий ч өмнөх оны мөн үеийнхээс 45.2 дахин өссөн байна. 11 дүгээр сард гадаадын жуулчдын тоо өмнөх сарынхаас 2.5 дахин өсөж, ойролцоогоор 732 мянгад хүрчээ.

Засгийн газар 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн өдөрт хилээр нэвтрэх хүмүүсийн тоонд, мөн хувиараа аялж буй жуулчдыг хилээр нэвтрүүлэхэд тавьж байсан хязгаарлалтуудаа цуцалсан юм. Харин Японоос хилийн чанадыг зорьсон хүмүүсийн тоо 11 дүгээр сард 379 200-д хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 7.3 дахин өссөн бол 2019 оны мөн сарынхаас 76.9 хувиар буурчээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.