Тайландын Цагдаагаас хулгай хийсэн монголчуудыг хайж байна

Тайландын Цагдаагаас хулгай хийсэн монголчуудыг хайж байна

Тайланд улс энэ жил 30 сая гадаадын жуулчин хүлээн авах зорилго тавьж, жуулчдын эсрэг гэмт хэргийг таслан зогсоох ажил эхлүүлээд байна.

Тус улсын Цагдаагийн газраас Бангкок хотын Суварнабхуми нисэх буудалд хулгай хийдэг байсан Монголын гэмт хэргийн бүлэглэлийн гурван гишүүнийг баривчилснаа зарлалаа.

Япон, Тайланд, Канадын жуулчид түрүүвч, мөнгөө өнгөрсөн долоо хоногт хулгайд алдсанаа нисэх буудлын Цагдаагийн газарт мэдэгдсэний дараа нисэхийн видео камерын бичлэгийг шалгасан байна. Нийт хохирол 7575 ам.доллар болжээ.

Камерын бичлэгээс үзэхэд, гурван монгол эрэгтэй тэдний хамсаатан болох хоёр монгол эмэгтэй мөнгө солиулж байгаа жуулчдад дөхөж очин, хулгай хийж байгаа нь харагдсан байна. Гурван эрэгтэйг барьж чадсан ч хоёр монгол эмэгтэй зугтсан тул одоо эрэн сурвалжилж байгаа ажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.