Европын Холбоо цахим контентын дүрмийг нь заавал дагаж мөрдөх компаниудын жагсаалт гаргажээ.
Европын Холбоо /ЕХ/ цахим контентын дүрмийг нь заавал дагаж мөрдөх компаниудын жагсаалт гаргасныг тус холбооны Дотоод зах зээлийн асуудал эрхэлсэн дээд комиссар Тиерри Бретон мягмар гарагт мэдээлжээ.
Уг жагсаалтад "Alphabet" компанийн таван охин компани, "Meta Platforms"-ын хоёр платформ, "Microsoft"-ын хоёр платформ, "Twitter", "Alibaba AliExpress" зэрэг 19 томоохон компани багтсан байна.
Цахим платформууд:
“Alibaba AliExpress”
“Amazon Store”
“Apple AppStore”
“Booking.com”
“Facebook”
“Google Play”
“Google Maps”
“Google Shopping”
“Instagram”
“LinkedIn”
“Pinterest”
“Snapchat”
“TikTok”
“Twitter”
“Wikipedia”
“YouTube”
“Zalando”
Хайлтын системүүд:
“Bing”
“Google Search”
Эдгээр хамгийн том цахим платформ болон хайлтын системийг хэрэглэгчдийнх нь тоог үндэслэн энэ жагсаалтад оруулсан бөгөөд тэдгээрт сар бүр хамгийн багадаа 45 сая байнгын хэрэглэгч ханддаг аж.
Цахим үйлчилгээний тухай хууль (“DSA”) гэж нэрлэгддэг энэхүү журам нь компаниудыг эрсдлийн менежмент болон хөндлөнгийн бие даасан аудит хийх, эрх бүхий байгууллага, судлаачидтай мэдээлэл хуваалцах, энэ оны наймдугаар сар гэхэд дотоод журмаа дүрэмд нийцүүлэн батлахыг шаарддаг байна.
Компаниуд буруу ташаа мэдээлэл өгөхөөс зайлсхийх, хэрэглэгчдийн хувийн мэдээллийн хамгаалалтыг сайжруулах, мэдээллийн сонголтыг нэмэгдүүлэх, мөн хүүхдийг зохисгүй мэдээллээс хамгаалахын тулд энэхүү дүрмийг дагаж мөрдөх ёстой. Эс бөгөөс нийт хөрөнгийн эргэлтийнхээ 6 хүртэлх хувиар торгуулж болзошгүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.