БНСУ-д секс үдэшлэг зохион байгуулж байгаад баригджээ.

БНСУ-д секс үдэшлэг зохион байгуулж байгаад баригджээ.

БНСУ-ын Ганнам дүүрэг дэх нэгэн шөнийн цэнгээний клубын эзэн секс үдэшлэг зохион байгуулж байгаад баригджээ.

Түүнд холбогдох хэргийн шүүх хурал товлогдсон ба зохион байгуулагчид уг үдэшлэгээс хэдэн зуун мянган ам.долларын ашиг олсон хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. 
Тус клубын эзэн Ганнам руу нүүхээсээ өмнө Ёнсан хотод мөн энэ төрлийн үдэшлэг зохион байгуулдаг байсан гэнэ. Энэ сарын 12-нд Hankook ilbo-д мэдээлснээр гуравдугаар сарын 21-нд 40 орчим насны эрэгтэйг хоёр ажилтных нь хамтаар саатуулжээ. Тэднийг Садар самуунтай тэмцэх хууль болон Хүнсний эрүүл ахуйн тухай хууль зөрчсөн хэрэгт буруутгаж байгаа аж. 

Клубын эзэн 10 мянга гаруй дагагчтай сошл хаяг эзэмшдэг нэгэн аж. Хувийн хаягаараа дамжуулан үдэшлэгт оролцох хүмүүсээ олдог тэрээр нэг хүнээс 100 мянган вон, гэрлэсэн хосуудаас 300 мянган вон, гурван эрэгтэй хүн хамт ирвэл 200 мянган воны хураамж авдаг байжээ.

Өнгөрсөн оны зургаадугаар сард энэ төрлийн үдэшлэг зохион байгуулагдаж байх үед цагдаа нар дотогш нэвтэрч, 14 эрэгтэй, 12 эмэгтэйг баривчилж байжээ. Мөн тус газраас их хэмжээний бэлэн мөнгө, хиймэл хүүхэлдэй хураан авсан байна. Үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш хоёр сарын хугацаанд зохион байгуулагчид 300 сая орчим воны орлого олсон гэх мэдээлэл ил болоод байгаа.

БНСУ-д 2009 оноос хойш энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг газрууд нээгдэж эхэлжээ. Уг төрлийн үдэшлэг зохион байгуулагчид биеэ үнэлэгчдийг зуучлах, хар тамхи зарах, хууль бус зураг авалт хийх тохиолдол гарч байсан. Эдгээрийг ашигласан гэх нотлох баримт олдоогүй тохиолдолд үдэшлэгт оролцогчдод хуулийн хариуцлага хүлээлгэх нь учир дутагдалтай байдаг тухай нэгэн хуульч дурджээ. Тэрээр "Насанд хүрэгчид зөвшилцсөний үндсэн дээр уг төрлийн үдэшлэгт оролцсон тохиолдолд хариуцлага тооцох нь хэцүү. Үндсэн хуульд хүмүүсийн аз жаргал эрэлхийлэх эрхэнд халдахыг хориглосон байдаг. Тиймээс хүмүүсийн бэлгийн дур хүслийг зохицуулах тухай хууль батлах нь хэцүү байдаг" гэжээ. 

Уг мэдээлэл цацагдсан нь БНСУ-д багагүй шуугиан тариад байна. Европын орнуудад энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг шөнийн цэнгээний газрууд бий. Харьцангуй нээлттэй мэт боловч хаалттай орны тоонд ордог БНСУ-ын хувьд энэхүү үйлдэл байж боломжгүй зүйл хэмээн интернэт хэрэглэгчид маргаж эхэлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.