БНСУ-ын ерөнхийлөгчийн рейтинг түүхэн доогуур дүн үзүүлжээ

БНСУ-ын ерөнхийлөгчийн рейтинг түүхэн доогуур дүн үзүүлжээ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёль албан тушаалдаа орсноос хойш өнөөдөр нэг жилийн ойтойгоо золгож байна. Гэвч бодлого үйл ажиллагааг нь нь сайшаах олон түмний дэмжлэг өмнө байгаагүйгээр суларсан нь асуудал дагуулж байна.  

Өнгөрсөн оны тавдугаар сарын 10-нд албан тушаалдаа орсон цагаасаа консерватив үзэлт энэ удирдагч либерал үзэлт өмнөх ерөнхийлөгч Мун Жэ Инээс эрс ялгаатай бодлого хэрэгжүүлж ирсэн. Юн Сок Ёль хөдөлмөрийн болон боловсролын шинэчлэлийг ахиулж, цөмийн эрчим хүчнээс хараат байдлыг бууруулах бодлогыг цуцалсан байдаг. Мөн дипломат хүрээнд тэрээр АНУ-ын “өргөн хүрээтэй тогтоон барих” бодлогыг бэхжүүлэхээр зорьж ажиллажээ.

АНУ энэ хүрээнд Сөүл болон бусад холбоотон орнуудаа боломжит бүх хэлбэрээр, тэр дундаа цөмийн зэвсгээр хамгаалахаар зорьж байгаа юм. Өмнөдийн Ерөнхийлөгч мөн өмнөх засгийн үед муудсан Японтой харилцах харилцааг сайжруулж, хоёр улсын удирдагчдын харилцан айлчлалыг сэргээж чадсан юм. Юн Сок Ёль өчигдөр засгийн газрынхаа гишүүдтэй уулзах үедээ, “гадаад бодлого, аюулгүй байдлын салбарт сүүлийн нэг жилд өөр аль ч салбарт хийгдээгүй их өөрчлөлт гарсан” гэдгийг цохон тэмдэглэжээ.

Харин улс орныхоо дотоодод төдийлөн ахиц дэвшил гаргаж чадаагүй нь сөрөг хүчний хамгийн том Ардчилсан нам Үндэсний Ассамблей буюу парламентад олонхи байгаатай холбоотой гэж ажиглагчид үзэж байна. Өчигдөр нийтлэгдсэн олон нийтийн хамгийн сүүлийн санал асуулгаар, Ерөнхийлөгчийн засаг захиргааны рейтинг 33 хувьтай гарчээ.

Санал асуулгыг явуулсан байгууллагын тэмдэглэснээр, энэ нь 1980-аад оноос хойшх хугацаанд Ерөнхийлөгч нарын гарааны жилдээ авч байсан доороосоо хоёр дахь үзүүлэлт юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын “Samsung Electronics” компанийн өнгөрсөн улирлын ашиг буурчээ. 2023-04-27

БНСУ-д хүүхдүүдэд хар тамхи хэрэглүүлэхийг зохион байгуулсан этгээдэд цаазаар авах ял оноожээ 2023-05-08

БНСУ-д болсон Азийн аварга шалгаруулах хүндийг өргөлтийн тэмцээнээс Г.Анужин алтан медалийн эзэн боллоо. 2023-05-08

БНСУ-д бүлэглэн амиа хорлох хэрэг гарчээ 2023-05-10

БНСУ-ын шилдэг компаниудын жагсаалтад “Samsung Electronics” тэргүүлжээ 2023-05-11

БНСУ-ын ерөнхийлөгчийн рейтинг түүхэн доогуур дүн үзүүлжээ 2023-05-11

"Нүүрсний" гэх хэргийн хохирлын 6 сая орчим доллар БНСУ руу шилжүүлсэн болохыг тогтоосон. 2023-05-11

БНСУ-ын Ерөнхийлөгч "Ковид-19"-ийг бүрэн даван туулсан болохоо зарлаж, ЭМ-ийн салбарын ажилтан албан хаагчдад талархал илэрхийллээ 2023-05-11

БНСУ COVID-19 цар тахлын хязгаарлалтаа бүрэн цуцаллаа 2023-05-12

БНСУ-ын Агаарын цэргийн томоохон сургуулилалтаа эхлүүлжээ. 2023-05-13

БНСУ-д гэрлэх хүсэлгүй бүсгүйчүүд нэмэгджээ 2023-05-15