БНСУ COVID-19 цар тахлын хязгаарлалтаа бүрэн цуцаллаа

БНСУ COVID-19 цар тахлын хязгаарлалтаа бүрэн цуцаллаа

БНСУ Пүрэв гарагт COVID-19 цар тахлын хязгаарлалтаа бүрэн цуцалж, энэ халдварыг ноцтой түвшингээс бууруулж, анхааруулах түвшинд аваачиж байгаагаа зарлалаа. Ингэснээр 7 хоног заавал тусгаарлах журам 5 хоногийн зөвлөмж болж буурч, мөн дотор орчинд амны хаалт зүүх шаардлагагүй болох юм байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёол Сөүлд болсон COVID-19-ийн хариу арга хэмжээний уулзалтын үеэр энэ тухай мэдэгдлээ.

Тэрээр улс орон даяар хэвийн амьдралдаа эргэн орж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд долоон хоногийн албадан тусгаарлах хугацааг тав хоногийн зөвлөмж болгон бууруулж, эмнэлэгт хэвтэх өрөөтэй эмнэлгүүдээс бусад газарт амны хаалт хэрэглэх шаардлагыг цуцалж байна гэжээ. Мөн Шинжилгээ, эмчилгээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх болно гэж мэдээллээ. Хязгаарлалт дэглэмээ бууруулах энэ заалтыг 6-р сараас эхлэн хэрэгжүүлэхээр болж байгаа юм байна.

Энэхүү шийдвэр нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага COVID-19-ийг дэлхийн эрүүл мэндийн ноцтой хямрал биш болж байгааг зарласнаас хэд хоногийн дараа болж байна. Үүний дараа БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагаас цар тахлын түвшинг бууруулах зөвлөмжийг мөн өгсөн гэж Ерөнхийлөгч Юн Сок Ёль мэдэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д бүлэглэн амиа хорлох хэрэг гарчээ 2023-05-10

БНСУ-ын шилдэг компаниудын жагсаалтад “Samsung Electronics” тэргүүлжээ 2023-05-11

БНСУ-ын ерөнхийлөгчийн рейтинг түүхэн доогуур дүн үзүүлжээ 2023-05-11

"Нүүрсний" гэх хэргийн хохирлын 6 сая орчим доллар БНСУ руу шилжүүлсэн болохыг тогтоосон. 2023-05-11

БНСУ-ын Ерөнхийлөгч "Ковид-19"-ийг бүрэн даван туулсан болохоо зарлаж, ЭМ-ийн салбарын ажилтан албан хаагчдад талархал илэрхийллээ 2023-05-11

БНСУ COVID-19 цар тахлын хязгаарлалтаа бүрэн цуцаллаа 2023-05-12

БНСУ-ын Агаарын цэргийн томоохон сургуулилалтаа эхлүүлжээ. 2023-05-13

БНСУ-д гэрлэх хүсэлгүй бүсгүйчүүд нэмэгджээ 2023-05-15

БНСУ-д Монгол-Солонгосын сэтгүүлчдийн хоёрдугаар форум эхэллээ. 2023-05-15

БНСУ-ын Хан мөрний эрэг дагуух бүтээн байгуулалтаас туршлага судаллаа 2023-05-17

БНСУ, АНУ, Япон гурван талын хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргахаар тохиролцлоо 2023-05-23