БНСУ-ын Агаарын цэргийн томоохон сургуулилалтаа эхлүүлжээ.
БНСУ-ын Агаарын цэргийн хүчин (АЦХ) Чонжу хотын баазад “Soaring Eagle” томоохон сургуулилалтаа эхлүүлжээ.
Тогтмол зохион байгуулдаг энэхүү сургуулилалтад 260 орчим цэргийн алба хаагч, 60 орчим нисэх онгоц, түүний дотор радарт баригддаггүй F-35A болон F-15K, KF-16 сөнөөгч онгоцнууд, түлшний танкер KC-330 оролцоно гэж АЦХ мэдээлсэн байна.
Тавдугаар сарын 19 хүртэл үргэлжлэх сургуулилалтад оролцогчид "дайсны чухал хэрэгсэл, байгууламж, өдөөн хатгалгын эх сурвалжуудад" цохилт өгөх тактик боловсруулна. Түүнчлэн их бууны суман, хөдөлгөөнт пуужингийн цогцолбо зэрэг газрын байнуудад богино хугацаанд шуурхай урьдчилсан цохилт өгөх сургуулилалт хийнэ гэж АЦХ мэдээлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.