БНАСАУ хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байна

БНАСАУ хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байна

БНАСАУ тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 11-ний хооронд хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байгаа талаар мэдээлэл авсан гэж Японы эргийн хамгаалалтын алба өнөө өглөө мэдэгджээ.

БНАСАУ-ыг алсын зайн тусгалт баллистик пуужин харвахаар бэлтгэж байна хэмээн таамаглаж байна. Пёньяны зүгээс мэдэгдэхдээ, тухайн хугацаанд объект унаж болзошгүй далайн аюулын бүсийг тодорхойлно гэжээ.

Үүнтэй холбоотойгоор Японы Ерөнхий сайдын ажлын алба пуужин харвах туршилт явуулахгүй байх талаар Пёньянд уриалахын тулд Сөүл, Вашингтонтой үргэлжлүүлэн хамтран ажиллахаар төлөвлөж байгаагаа “Twitter” хуудсаараа мэдэгджээ. Түүнчлэн болзошгүй нөхцөл байдалд бэлтгэхийн зэрэгцээ мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийнэ гэсэн байна.

БНАСАУ-ын цэргийн тагнуулын анхны хиймэл дагуулыг хөөргөхтэй холбоотой бэлтгэл ажлыг 2023 оны дөрөвдүгээр сар гэхэд дуусгана гэж тус улсын Үндэсний сансрын технологийн хөгжлийн газар өнгөрсөн оны 12 дугаар сард мэдээлж байсныг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг уламжилж байв.

2016 онд БНАСАУ ажиглалтын хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөгөө Олон улсын далайн байгууллагад мэдэгдсэнийхээ дараа олон улсын зүгээс удаа дараалан өгсөн анхааруулгыг үл тоон алсын зайн тусгалт пуужинг харваж байжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д хулгайн утас худалдан авч борлуулдаг байсан Пакистан иргэнийг баривчилжээ 2023-05-24

БНСУ-ын “Fifty Fifty” хамтлаг “Billboard Hot 100” жагсаалтад найм дахь долоо хоногтоо бичигджээ 2023-05-25

БНСУ-д шинээр төрсөн хүүхдийн тоо жилийн өмнөхөөс 8.1 хувиар буурсан 2023-05-26

Хууль бусаар оршин сууж буй иргэдийн асуудлаар хэлэлцлээ 2023-05-26

БНСУ-ын дотооддоо бүтээсэн сансарын пуужин “Нүриху” үүргээ амжилттай биелүүллээ. 2023-05-27

БНАСАУ хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байна 2023-05-29

БНСУ, Монгол Улс-ын Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт боллоо. 2023-06-02

Сумын засаг даргын орлогч БНСУ-д хүчирхийллийн хэргээр баривчлагджээ 2023-06-06

БНСУ-ын Сөүл хотод “Хөрөнгө оруулалтын уулзалт” боллоо. 2023-06-08

Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэд судалгаандаа идэвхтэй оролцоорой. 2023-06-09

БНСУ-ын “Samsung” утасны борлуулалт дэлхий дахинд бууржээ 2023-06-13