Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэд судалгаандаа идэвхтэй оролцоорой.
Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн ажил, амьдралын нөхцөл байдлыг судлан, суурь мэдээллийг бүрдүүлэх зорилгоор Үндэсний статистикийн хороо нь Монгол Улсын Засгийн газрын санаачилга, Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр “Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал” судалгааг зохион байгуулж байна.
Та судалгаандаа идэвхтэй оролцоорой. Гадаад улсад ажиллаж, сурч, амьдарч байгаа Та энэ судалгаанд идэвхтэй хамрагдан, иргэний үзэл бодлоо илэрхийлж, Төрийн бодлого боловсруулахад өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
Судалгааны асуулгад таны нэр, регистрийн дугаарыг авахгүй байхаар зохиомжилсон учраас таныг хэн болохыг таних боломжгүй болно.
Судалгаанд хамрагдах холбоос: Судалгаанд хамрагдах холбоос: http://moncitizen.gov.mn/
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.