Сумын засаг даргын орлогч БНСУ-д хүчирхийллийн хэргээр баривчлагджээ
БНСУ-ын Чэжү аралд болсон соёлын солилцооны арга хэмжээнд оролцож байсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч М гэгч нь хүчингийн хэргээр Солонгос Улсын цагдаагийн газарт саатуулагдсан байна. Тэрээр орчуулагчаар ажиллаж байсан 20 настай, монгол эмэгтэйг хүчирхийлжээ.
Энэ талаар ГХЯ-наас тодруулахад "Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч бэлгийн хүчирхийллийн хэргээр БНСУ-ын цагдаагийн газар саатуулагдсан нь үнэн. Энэ хэргийг тус улсын цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Тухайн улсын хууль эрх зүйн хүрээнд хариуцлага хүлээлгэнэ" гэсэн мэдээлэл өглөө.
Тус асуудлын талаар анх БНСУ-ын KBS телевиз мэдээлсэн юм. Тус телевизийн мэдээлснээр, М гэгэч нь цагдаагийн мөрдөн байцаалтын явцад зарим үйлдлээ хүлээн зөвшөөрсөн ч баривчлах тогтоолыг нь танилцуулах үеэр мэдүүлгээсээ буцаж, хэргийг үгүйсгэж байгаа аж. Түүнчлэн архи ууж, согтуурсан үедээ орчуулагчаар нь ажиллаж байсан 20 настай, монгол охиныг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, хохирогч охин тухайн үед буудлын ажилчдаас тусламж хүсэж, ажилчид цагдаа дуудсан талаар мөн тус суваг мэдээлсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.