БНСУ-ын Сөүл хотод “Хөрөнгө оруулалтын уулзалт” боллоо.
БНСУ-ын Засгийн газар нь хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд түнш орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх бодлогын хамтарсан судалгааг хийх, хөгжлийн талаар зөвлөгөө өгөх, чадавхыг бэхжүүлэх үүднээс 1 жилийн хугацаанд Солонгосын хөгжлийн институт (Korea Development Institute)-ээр дамжуулан зохион байгуулдаг “2022/23 Мэдлэг хуваалцах хөтөлбөр (Knowledge Sharing Programm)”-ийн хүрээнд “Монгол улсад үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх стратеги: хүнд үйлдвэрт анхаарах нь” төслийг хамтран хэрэгжүүлж байна.
Тус төслийн хүрээнд Солонгосын хөгжлийн хүрээлэн, Солонгосын жижиг, дунд үйлдвэрийн институт, Солонгосын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Солонгосын уул уурхайн нөхөн сэргээлт, эрдэс баялгийн корпорац хамтран БНСУ-ын Сөүл хотод өнгөрөгч 7 хоногт зохион байгуулсан Монгол Улсад хөрөнгө оруулах боломжийн талаар хэлэлцэх “Хөрөнгө оруулагчдын чуулга, уулзалт”-д УУХҮ-ийн дэд сайд О.Цэндсүрэн оролцлоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.