로그인
회원가입
검색
메인화면
뉴스
커뮤니티
Olnodo 콘텐츠
국내기관정보
한국 뉴스
몽골 뉴스
월드 뉴스
시민의 목소리
비디오 뉴스
대사관 뉴스
БНСУ-ын виз мэдүүлэх болон тус улсад зорчиж буй иргэдийн анхааралд
한국뉴스
날짜
2023-06-22
БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ВИЗ МЭДҮҮЛЭХ БОЛОН ТУС УЛСАД ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД
Бүгд Найрамдах Солонгос Улсын виз мэдүүлэх болон тус улс руу зорчиж буй иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах зөвлөмж, мэдээллийг өгч байна.
Үүнд:
1. БНСУ-ын виз мэдүүлж байгаа иргэн нэн тэргүүнд өөрийн зорилгод нийцсэн ангиллын визийг мэдүүлэх, баримт бичгийн бүрдлийг үнэн зөв, сайтар хангаж, зорчих зорилгоо бүрэн тодорхойлох шаардлагатай /Виз мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-ын ЭСЯ-ны
https://overseas.mofa.go.kr/mn-mn/wpge/m_276/contents.do
цахим хуудаснаас авна уу/.
2. Виз мэдүүлж байгаа иргэний гэр бүлийн гишүүн, ойрын төрөл садан нь БНСУ-д визийн хугацаа хэтрүүлж оршин сууж байгаа эсхүл оршин сууж байсан, аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан тохиолдолд виз мэдүүлэгчид виз олгохоос татгалзах магадлалтайг анхаарна уу.
3. Зохих ангиллын виз авч БНСУ-руу зорчиж буй иргэд өөрийн аяллын зорилгыг нотлох баримт бичиг, тус улсад байх хугацаандаа байрлах газар, зочид буудлын баталгаажсан захиалга, хаягийг сайтар бэлтгэн биедээ авч явахыг анхаарна уу. Виз мэдүүлэх үедээ өгсөн мэдээллээ өөрчлөх, очоод байрлах хаягаа тодорхой хэлж чадахгүй байх, аяллын зорилгоо тодорхойлж, нотолж чадахгүй зэрэг нь БНСУ-ын хилээр гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй байх үндэслэл болдог.
4. БНСУ-ын ЭСЯ-наас олгосон виз нь тус улсын хилээр нэвтрэх бүрэн баталгаа биш бөгөөд аливаа улсын Хилийн шалган нэвтрүүлэх алба, Цагаачлалын алба нь гадаадын иргэнийг өөрийн улсын хилээр нэвтрүүлэх эсэх асуудлыг газар дээр нь буюу хилийн шалган нэвтрүүлэх цэгт шийдвэрлэх бүрэн эрхтэй байдаг. Өөрийн улсын дотоодын хууль, тогтоомжийн хүрээнд хийж буй энэхүү ажиллагаанд аливаа гадаад улсын төрийн байгууллага, хувь хүн хөндлөнгөөс оролцох боломжгүй.
БНСУ-ын Цагаачлалын албаны мэдээллээр 2023 оны 5 дугаар сарын байдлаар Монгол Улсын 55,329 иргэн тус улсад оршин сууж байгаагаас 17,749 иргэн буюу 32 хувь нь визийн хугацаа, нөхцөлийг зөрчин оршин сууж байна. Түүнчлэн, өдөрт дунджаар 70 орчим монгол иргэн БНСУ-д оршин суух визийн хугацаагаа хэтрүүлж байгаа нь тус улсыг зорих, виз мэдүүлэх манай иргэдэд сөргөөр нөлөөлж байгаа талаар мэдээлсэн болно.
Иймд, БНСУ руу зорчиж буй иргэд Та бүхэн зорчих зорилгодоо нийцүүлэн, визийн хугацаагаа хэтрүүлэхгүй зорчиж, суугаа улсын хууль тогтоомж, дүрэм журмыг чанд дагаж мөрдөхийг уриалж байна.
Гадаад харилцааны яамны зүгээс иргэдийнхээ БНСУ-д зорчих нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр солонгосын талтай үргэлжлүүлэн хамтран ажиллаж, шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Виз олгох журамтай танилцах бол энд дарна уу
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү!
Энд дарж
нэвтэрнэ үү.
인기 뉴스
БНСУ-ын “Samsung” утасны борлуулалт дэлхий дахинд бууржээ
2023-06-13
БНСУ-ын цагаачлалын алба 3 настай монгол хүүг 18 хоног албадан саатуулжээ
2023-06-15
Умард Солонгос Азийн наадамд оролцохоор бүртгүүлжээ
2023-06-15
БНСУ-ын командлалын 35 алба хаагчид “Хааны эрэлд” сургуулилалтад оролцож байна
2023-06-19
БНСУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл ихээхэн алдагдал хүлээжээ
2023-06-21
БНСУ-ын виз мэдүүлэх болон тус улсад зорчиж буй иргэдийн анхааралд
2023-06-22
Япон улс БНСУ-ыг худалдааны “цагаан жагсаалт”-даа буцаан орууллаа
2023-06-28
БНСУ-д хөдөлмөрийн бодлогыг эсэргүүцэн бүх нийтийн ажил хаялт зарлажээ.
2023-07-03
БНСУ-ын далайд Монгол улсын иргэн усанд осолдож амиа алдсан хэрэг гарчээ.
2023-07-04
БНСУ-д аадар борооны улмаас долоон хүн амиа алджээ
2023-07-15
БНСУ-ын Ерөнхийлөгч Украинд гэнэтийн айлчлалаар очжээ
2023-07-16
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.