БНСУ-ын Ерөнхийлөгч Украинд гэнэтийн айлчлалаар очжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Украинд гэнэтийн айлчлалаар очжээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёль Латвийн нийслэл Вильнюст болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаас буцах замдаа Украинд айлчилж байна.

Тэрбээр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй хэлэлцээ хийхээр урьдчилж зарлалгүй энэ айлчлалыг хийж буй юм байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль Украин дахь Оросын цэрэг дайны ажиллагаа эхэлснээс хойших 17 сарын хугацаанд анх удаа Украинд хөл тавьж байгаа нь энэ юм. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн албанаас иш татан “Ёнхап” агентлагийн уламжилснаар өмнө нь тэрбээр Польш улсад айлчилжээ.

Украинд Өмнөдийн Ерөнхийлөгч Буча, Ирпин зэрэг Оросын цэрэг дайны ажиллагааны явцад энгийн иргэд олноор амь эрсэдсэн хотуудад очиж, дайнд амь үрэгдэгсдийн дурсгалд хүндэтгэл үзүүлсэн байна.

Тэрбээр Украины Ерөнхийлөгч Зеленскийтэй уулзсан байна. Өмнөдийн Ерөнхийлөгч Украинтай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэх, мөн Киевт дэмжлэг үзүүлэх боломжит арга хувилбаруудыг судалсны үндсэн дээр энэ айлчлалыг хийж байгааг “Ёнхап” агентлаг мөн Ерөнхийлөгчийн албаны мэдэгдэлд тулгуурлан мэдээллээ.

АНУ-ын эртний холбоотон, бас зэвсгийн томоохон экспортлогч улс гэдэг үүднээс нь Өмнөд Солонгосыг өрнөдийн түншүүдийнх нь зүгээс Украинд дан ганц хүмүүнлэгийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр зогсохгүй, аюулгүй байдлын чиглэлд тусламж үзүүлээд шахалт үзүүлж ирсэн. Юн Сок Ёль Ерөнхийлөгчийн засаг захиргаа харин Умард Солонгос дахь Оросын нөлөөнөөс болгоомжлох үүднээс ийм алхам хийхээс нэлээд хугацааны туршид түдгэлзэж байсныг хэвлэлүүд дурдаж байна.

Өмнөдийн Ерөнхийлөгч тэгвэл энэ долоо хоногт Киевийн хүсэлтийн дагуу "мина" илрүүлж устгах тоног төхөөрөмж болон түргэн тусламжийн машинуудыг Украинд илгээхээр болсноо зарласан байна.

Мөн Украинд туслах НАТО-гийн зорилтот санд Сөүл хувь нэмэр оруулж нэгдэхээр болжээ. Өмнөд Солонгосын БХЯ-ны зүгээс АНУ-д цэргийн тоног төхөөрөмж экспортлоно гэдгийг нотолж, харин Украинд илгээх зориулалтаар их бууны сум хэрэгсэл АНУ руу гаргахаар Сөүл зөвшөөрсөн гэдэг мэдээллийг “ташаа” гэж мэдэгдсэн байна.

Өмнөдийн Ерөнхийлөгч пүрэв гарагт Польшийн Ерөнхийлөгч Анжей Дудатай уулзах үедээ “Бид Украины сэргээн босголтод нэр төртэй түнш байж чадна” гэж мэдэгджээ. Тус улсын Газар, Дэд бүтэц, Тээврийн яамны зүгээс Украины тээвэр, эрчим хүч, аж үйлдвэр зэрэг дэд бүтцийн сэргээн босголтод Сөүл дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгааг мэдээлсэн байна.

Өмнөд Солонгос, Украин болон бусад улсын компаниуд Украины сэргээн босголтод хамтран ажиллах хэлэлцээр байгуулсныг мэдээлэлд мөн дурджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын виз мэдүүлэх болон тус улсад зорчиж буй иргэдийн анхааралд 2023-06-22

Япон улс БНСУ-ыг худалдааны “цагаан жагсаалт”-даа буцаан орууллаа 2023-06-28

БНСУ-д хөдөлмөрийн бодлогыг эсэргүүцэн бүх нийтийн ажил хаялт зарлажээ. 2023-07-03

БНСУ-ын далайд Монгол улсын иргэн усанд осолдож амиа алдсан хэрэг гарчээ. 2023-07-04

БНСУ-д аадар борооны улмаас долоон хүн амиа алджээ 2023-07-15

БНСУ-ын Ерөнхийлөгч Украинд гэнэтийн айлчлалаар очжээ 2023-07-16

БНСУ-д орсон хүчтэй аадар борооны улмаас 40 хүн амиа алджээ. 2023-07-17

БНСУ-ын Ерөнхийлөгчийн хадам ээжийг банкны баримт бичиг хуурамчаар үйлдсэн хэргээр саатуулжээ 2023-07-22

БНАСАУ хоёр баллистик пуужин харважээ 2023-07-25

БНСУ-ын алдарт моделиудыг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзлаа. 2023-07-25

БНСУ-ын “Милал зүрх сан”-гийн тусламжаар 300 дахь монгол хүүхдийн зүрхний хагалгааг амжилттай хийжээ 2023-07-25