БНСУ-ын цагаачлалын алба 3 настай монгол хүүг 18 хоног албадан саатуулжээ
БНСУ-ын цагаачлалын албанаас өнгөрөгч дөрөвдүгээр сард монголын иргэн 22 настай эрэгтэйг гурван настай хүүгийн хамт саатуулжээ.
Ингэхдээ хүүг насанд хүрэгчдийн саатуулах байранд 18 хоног хорьсон гэх бөгөөд гурав хоногт нь газар доорх байранд байлгасан талаар тус улсын "The korea herald" мэдээллийн сайтад мэдээлсэн байна.
Энэ мэдээлэл гарснаас хойш буюу өчигдөр /2023.06.14/ тус улсын Хууль зүйн яам нь "Монголын гэр бүлд хууль бусаар хандсан тохиолдол байхгүй" гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа аж.
Гэтэл хүүг албадан саатуулах үедээ бага насны хүүхдэд тохирсон хоол хүнс өгөөгүйн улмаас хүүхдийн бие өвдөж, эмнэлэгт гурван удаа хандсан байна.
Гэвч хүүг батлан даалтаар гаргах хүсэлтийг огт авч хэлэлцээгүй нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл бөгөөд энэ талаар БНСУ-ын Дэвшилтэт намаас Хууль зүйн яамыг хүүхдийн хүчирхийлэл, хүний эрхийг зөрчиж байна гэж буруутгаж мэдэгдэл гаргаад байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.