БНСУ-д орсон хүчтэй аадар борооны улмаас 40 хүн амиа алджээ.

БНСУ-д орсон хүчтэй аадар борооны улмаас 40 хүн амиа алджээ.

БНСУ-д орсон аадар борооны улмаас амиа алдсан, сураггүй алга болсон хүний тоо 49-д хүрсэн талаар холбогдох албаныхан даваа гарагт мэдээлжээ.
Гамшгаас хамгаалах, аюулгүй байдлын арга хэмжээ авах төвөөс мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногоос хойш даваа гаргийн 06:00 цаг хүртэл орсон хүчтэй аадар борооны улмаас 40 хүн амиа алдаж, есөн хүн сураггүй болсонд тооцогдож байгаа бөгөөд 34 хүн гэмтэж бэртсэн байна
Тус албаны мэдээлснээр,  одоогийн байдлаар 10 570 хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Мөн аадар борооны улмаас нийтийн эзэмшлийн 628 барилга байгууламж, 317 хувийн өмч эвдэрч сүйдсэн бөгөөд 146 зам сүйдэж, 139 байшин усанд автсан байна. 
Хүчтэй аадар борооны улмаас улсын хэмжээнд нийт 28 607 айл өрх цахилгаангүй болоод байгаа аж. Долоодугаар сарын 9-нөөс хойш төв болон өмнөд нутагт 500 гаруй мм хур тунадас орсон гэж Цаг уурын албанаас мэдээлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Япон улс БНСУ-ыг худалдааны “цагаан жагсаалт”-даа буцаан орууллаа 2023-06-28

БНСУ-д хөдөлмөрийн бодлогыг эсэргүүцэн бүх нийтийн ажил хаялт зарлажээ. 2023-07-03

БНСУ-ын далайд Монгол улсын иргэн усанд осолдож амиа алдсан хэрэг гарчээ. 2023-07-04

БНСУ-д аадар борооны улмаас долоон хүн амиа алджээ 2023-07-15

БНСУ-ын Ерөнхийлөгч Украинд гэнэтийн айлчлалаар очжээ 2023-07-16

БНСУ-д орсон хүчтэй аадар борооны улмаас 40 хүн амиа алджээ. 2023-07-17

БНСУ-ын Ерөнхийлөгчийн хадам ээжийг банкны баримт бичиг хуурамчаар үйлдсэн хэргээр саатуулжээ 2023-07-22

БНАСАУ хоёр баллистик пуужин харважээ 2023-07-25

БНСУ-ын алдарт моделиудыг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзлаа. 2023-07-25

БНСУ-ын “Милал зүрх сан”-гийн тусламжаар 300 дахь монгол хүүхдийн зүрхний хагалгааг амжилттай хийжээ 2023-07-25

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Сергей Шойгуг хүлээн авч уулзлаа 2023-07-27