БНАСАУ хоёр баллистик пуужин харважээ

БНАСАУ хоёр баллистик пуужин харважээ

Умард Солонгос даваа гарагт зүүн эргээсээ Япон тэнгис рүү хоёр баллистик пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын цэргийнхэн АНУ-ын цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоц тус улсын өмнөд хэсэгт байрлах тэнгисийн цэргийн баазад ирснээс хэдэн цагийн дараа мэдээлжээ.
Японы Батлан хамгаалах яам мөн БНАСАУ хоёр баллистик пуужин харвасан гэж мэдээлсэн байна. Хоёр пуужин хоёул тус улсын эдийн засгийн онцгой бүсийн гадна унажээ. 

БНСУ, АНУ Умард Солонгосын зэвсгийн хөтөлбөрийн эсрэг АНУ-ын стратегийн цэргийн хэрэгслийг байрлуулах замаар цэргийн бэлэн байдлаа нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаатай холбоотойгоор Солонгосын хойгийн байдал улам түгшүүртэй болж буй үед пуужин харваж байна.

АНУ-ын цөмийн шумбагч онгоц Өмнөд Солонгост ирсэнтэй холбогдуулан БНАСАУ хатуу мэдэгдэл хийж, ийм байрлуулалт нь цөмийн зэвсэг хэрэглэх шалгуурыг хангаж болзошгүй гэж мэдэгджээ.
Умард Солонгос пуужин харвасантай холбогдуулан холбоотнуудтайгаа нягт зөвлөлдөж байна гэж АНУ мэдэгдсэн байна. 

Тус улсын “USS Annapolis” цөмийн шумбагч Өмнөд Солонгосын Чежү арал дахь тэнгисийн цэргийн баазад даваа гаргийн өглөө иржээ. Уг цөмийн шумбагчийн гол зорилго нь хоёр улсын хамтарсан батлан хамгаалах хүчнийг бэхжүүлэх, АНУ, БНСУ холбоотон улс болсны 70 жилийн ойд зориулсан үйл ажиллагаанд оролцох юм гэж БНСУ-ын цэргийнхэн мэдээлжээ. 
Өнгөрсөн амралтын өдрүүдэд БНАСАУ баруун эргээсээ Шар тэнгисийн чиглэлд далавчит пуужингууд харвасан юм. 

Тус улс мөн өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний "Охайо" ангиллын баллистик пуужингаар тоноглогдсон "USS Kentucky" стратегийн цөмийн шумбагч онгоц 1980-аад оноос хойш анх удаа Өмнөд Солонгосын боомтод ирсний дараа баллистик пуужингууд харважээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын далайд Монгол улсын иргэн усанд осолдож амиа алдсан хэрэг гарчээ. 2023-07-04

БНСУ-д аадар борооны улмаас долоон хүн амиа алджээ 2023-07-15

БНСУ-ын Ерөнхийлөгч Украинд гэнэтийн айлчлалаар очжээ 2023-07-16

БНСУ-д орсон хүчтэй аадар борооны улмаас 40 хүн амиа алджээ. 2023-07-17

БНСУ-ын Ерөнхийлөгчийн хадам ээжийг банкны баримт бичиг хуурамчаар үйлдсэн хэргээр саатуулжээ 2023-07-22

БНАСАУ хоёр баллистик пуужин харважээ 2023-07-25

БНСУ-ын алдарт моделиудыг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзлаа. 2023-07-25

БНСУ-ын “Милал зүрх сан”-гийн тусламжаар 300 дахь монгол хүүхдийн зүрхний хагалгааг амжилттай хийжээ 2023-07-25

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Сергей Шойгуг хүлээн авч уулзлаа 2023-07-27

БНСУ-д Монгол эмэгтэй гурван ихэр хүүхэд төрүүлжээ 2023-08-01

Умайн хүзүүний хорт хавдрыг 98% магадлалтай оношлогч системийг орон нутагт танилцууллаа 2023-08-16