БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Сергей Шойгуг хүлээн авч уулзлаа

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Сергей Шойгуг хүлээн авч уулзлаа

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу тэргүүтэй цэргийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа гэж Солонгосын төв мэдээллийн агентлаг (KCNA) мэдээлэв.

Энэхүү уулзалт нь ОХУ, БНХАУ-ын харилцааг цаашид улам гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тус агентлаг онцолжээ. KCNA агентлагийн мэдээлснээр, С.Шойгу ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинаас илгээсэн хувийн захидлыг Ким Жөн Унд дамжуулсан байна. Ким Жөн Ун захидал илгээсэнд талархал илэрхийлжээ. С.Шойгу, Ким Жөн Ун нар мөн бэлэг солилцсон байна.

KCNA-ийн мэдээлснээр, талууд үндэсний, бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдлын асуудлаар санал солилцжээ. Хэлэлцсэн асуудлын талаарх хоёр талын үнэлэлт адил байгааг Солонгосын төв мэдээллийн агентлаг онцолжээ.

Ким Жөн Ун, С.Шойгу нар мөн Пёньянд болж буй зэвсгийн үзэсгэлэнд зочилсон талаар “Солонгосын дуу хоолой радио” мэдээлжээ. "Удардагч Ким Жөн Ун, С.Шойгу нар хамтдаа орчин үеийн зэвсгийг үзэж сонирхож, дэлхийн чиг хандлага, зэвсгийг хөгжүүлэх стратегийн талаар ярилцлаа" гэж тус радио онцлон тэмдэглэсэн байна. 

Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу тэргүүтэй ОХУ-ын төлөөлөгчид 1950-1953 оны Солонгосын дайн дууссаны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор БНАСАУ-д айлчилж байгаа юм. Энэхүү айлчлал нь Орос-Умард Солонгосын цэргийн харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж, хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал үе шат болно гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д орсон хүчтэй аадар борооны улмаас 40 хүн амиа алджээ. 2023-07-17

БНСУ-ын Ерөнхийлөгчийн хадам ээжийг банкны баримт бичиг хуурамчаар үйлдсэн хэргээр саатуулжээ 2023-07-22

БНАСАУ хоёр баллистик пуужин харважээ 2023-07-25

БНСУ-ын алдарт моделиудыг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзлаа. 2023-07-25

БНСУ-ын “Милал зүрх сан”-гийн тусламжаар 300 дахь монгол хүүхдийн зүрхний хагалгааг амжилттай хийжээ 2023-07-25

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Сергей Шойгуг хүлээн авч уулзлаа 2023-07-27

БНСУ-д Монгол эмэгтэй гурван ихэр хүүхэд төрүүлжээ 2023-08-01

Умайн хүзүүний хорт хавдрыг 98% магадлалтай оношлогч системийг орон нутагт танилцууллаа 2023-08-16

БНАСАУ байгуулагдсаны 75 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо 2023-09-10

БНСУ ГЭРЭЭТ АЖИЛЧДЫН АЖИЛЛАХ САЛБАРЫН ТӨРЛИЙГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ 2023-09-20

БНСУ-д хүчингийн хэргээр баривчлагдсан М-д Солонгосын шүүхээс таван жилийн хорих ял оноолоо 2023-09-21