БНСУ-д Монгол эмэгтэй гурван ихэр хүүхэд төрүүлжээ

БНСУ-д Монгол эмэгтэй гурван ихэр хүүхэд төрүүлжээ

Өмнөд Солонгосын Korea их сургуулийн дэргэдэх "Ансан" эмнэлгээс "Кёнгидо мужийн Данвон-гу хотод байрлах нэгэн эмнэлэгт долоодугаар сарын 28-ны өдөр монгол эмэгтэй (34 долоо хоногтой) кесар хагалгаагаар амаржиж, гурван ихэр хүүхэд төрүүлсэн талаар мэдээлжээ. 

Хүүхдүүдийн аав нь узбек хүн бөгөөд тэд эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй байсан тул санхүүгийн хувьд нөхцөл байдал хүнд байгаа аж.

Хосууд гурван ихэр хүүхэд төрүүлэхэд хэдэн арван сая вон төлөх ёстой ч дутуу төрөх шинж тэмдэг илэрсэн тул эмнэлгийн ажилтнууд яаралтай арга хэмжээ авч, ихрүүдийг эсэн мэнд эх барьжээ.

Эмнэлгийн ажилтнууд мэдээлснээр ихрүүдийн эхнийх 2.23 кг, хоёр дахь нь 2.38 кг, гурав дахь нь 2.29 кг жинтэй төржээ. 

Гурван ихрийг төрсний дараа шууд Нярайн эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн бөгөөд эмнэлгийн нийгмийн ажилтнууд хүүхдүүдийн эмчилгээний зардлыг төвлөрүүлэхээр арга зам судалж байгаа гэнэ. 

Кесар хагалгааг удирдан хийсэн "Ансан" эмнэлгийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмч, профессор Сон Гван Хэуп "Эх жирэмсэн байхдаа цусны даралт ихсэх, төрөх үеийн эхэн үеийн хүндрэлээс болж дутуу төрөх эрсдэл өндөр байсан. Хүүхдүүдийг гэр бүлийнхээ хамт эмнэлгээс гарсны дараа эрүүл саруул өсөж бойжно гэдэгт найдаж байна. Тэдэнд тусларай" гэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн хадам ээжийг банкны баримт бичиг хуурамчаар үйлдсэн хэргээр саатуулжээ 2023-07-22

БНАСАУ хоёр баллистик пуужин харважээ 2023-07-25

БНСУ-ын алдарт моделиудыг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзлаа. 2023-07-25

БНСУ-ын “Милал зүрх сан”-гийн тусламжаар 300 дахь монгол хүүхдийн зүрхний хагалгааг амжилттай хийжээ 2023-07-25

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Сергей Шойгуг хүлээн авч уулзлаа 2023-07-27

БНСУ-д Монгол эмэгтэй гурван ихэр хүүхэд төрүүлжээ 2023-08-01

Умайн хүзүүний хорт хавдрыг 98% магадлалтай оношлогч системийг орон нутагт танилцууллаа 2023-08-16

БНАСАУ байгуулагдсаны 75 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо 2023-09-10

БНСУ ГЭРЭЭТ АЖИЛЧДЫН АЖИЛЛАХ САЛБАРЫН ТӨРЛИЙГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ 2023-09-20

БНСУ-д хүчингийн хэргээр баривчлагдсан М-д Солонгосын шүүхээс таван жилийн хорих ял оноолоо 2023-09-21

БНСУ-ын Бусан хотод олон улсын кино наадам үргэлжилж байна 2023-10-09