БНСУ-д хүчингийн хэргээр баривчлагдсан М-д Солонгосын шүүхээс таван жилийн хорих ял оноолоо

БНСУ-д хүчингийн хэргээр баривчлагдсан М-д Солонгосын шүүхээс таван жилийн хорих ял оноолоо

Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын орлогч М  энэ оны зургаадугаар сарын 4-ний өдөр 20 гаруй насны орчуулагч эмэгтэйг хүчирхийлсэн байж болзошгүй хэргээр тус улсад баривчлагдаж, яллагдагчаар татагдаад байсан бөгөөд шүүх хурал өнөөдөр /2023.09.21/ болох талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл М-д холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр БНСУ-ын Чэжү хотын эрүүгийн шүүхийн хоёрдугаар хэлтэст болж, түүнд таван жилийн хорих ял оноолоо. Түүнчлэн бэлгийн хүчирхийллийн эсрэг сургалтанд хамруулж, төрийн байгууллагад ажиллах эрхийг 10 жилээр хасах шийдвэрийг прокурорын зүгээс нэмж дурджээ. Мөн М нь шүүх хурлын үеэр, "Хохирогч болон түүний ар гэрийнхэн, мөн өөрийн гэр бүлийнхнээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Насан туршдаа хийсэн хэрэгтээ харамсаж амьдрах болно" гэжээ.

Эх сурвалж: isee.mn

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Сергей Шойгуг хүлээн авч уулзлаа 2023-07-27

БНСУ-д Монгол эмэгтэй гурван ихэр хүүхэд төрүүлжээ 2023-08-01

Умайн хүзүүний хорт хавдрыг 98% магадлалтай оношлогч системийг орон нутагт танилцууллаа 2023-08-16

БНАСАУ байгуулагдсаны 75 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо 2023-09-10

БНСУ ГЭРЭЭТ АЖИЛЧДЫН АЖИЛЛАХ САЛБАРЫН ТӨРЛИЙГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ 2023-09-20

БНСУ-д хүчингийн хэргээр баривчлагдсан М-д Солонгосын шүүхээс таван жилийн хорих ял оноолоо 2023-09-21

БНСУ-ын Бусан хотод олон улсын кино наадам үргэлжилж байна 2023-10-09

БНСУ-ын компаниуд Tesla-гийн цэнэглэх технологийг нэвтрүүлнэ 2023-10-09

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны дипломатч согуутаагаар тээврийн хэрэгсэл жолоодсон байж болзошгүй 2023-10-11

БНСУ-ын алдартай юүтүбэр Ким Юн Ху нас баржээ 2023-10-12

Өмнөд Солонгосын цэргийн томоохон сургуулилалт ирэх долоо хоногт эхэлнэ 2023-10-15