БНАСАУ дэлхийн хамгийн хүчирхэг цөмийн хүчнийг амжилттай байгуулсан гэв

БНАСАУ дэлхийн хамгийн хүчирхэг цөмийн хүчнийг амжилттай байгуулсан гэв

Удирдагч Ким Жөн Уны удирдлага дор БНАСАУ дэлхийн хамгийн хүчирхэг цөмийн хүчнийг амжилттай байгуулсан гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөө өглөө мэдээлжээ.

Энэ оны тав, наймдугаар сард цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөх оролдлого нь бүтэлгүйтсэний дараа Пёньян гурав дахь оролдлогоо хийхээр бэлтгэл ажил нь эцсийн шатандаа явж байгаа гэж шинжээчид таамаглаж байгаа үед дээрх мэдэгдлийг хийсэн байна.

“Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын хувьсгалт аж үйлдвэрийн хүчээр тус улсын цөмийн хүчин эрс өсөн нэмэгдэж, дэлхийн хамгийн хүчирхэг түвшинд хүрсэн” гэж Умард Солонгосын гол сонин болох Rodong Sinmun сонины нийтлэлч Тон Те Гван бичжээ.  

Тэрбээр нийтлэлдээ Ким Жөн Уны энэ жил гаргасан ололт амжилтыг сурталчлахын тулд “Хвасон” тив алгасагч баллистик пуужин харвасан, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй есдүгээр сард Оросын Алс Дорнодод хийсэн дээд хэмжээний уулзалт зэрэг Пёньяны томоохон өдөөн хатгалга, үйл явдлуудыг дурджээ.

Түүнчлэн “Хвасон-17” тив алгасагч баллистик пуужинг хөөргөх туршилт амжилттай болсныг тохиолдуулан 11 дүгээр сарын 18-ны өдрийг “пуужингийн салбарын өдөр” болгон тэмдэглэхээр болсныг Умард Солонгосын тал ням гарагт мэдэгдсэн байна.

Тон Те Гван нь Умард Солонгосын дэглэмийг сурталчлах үүрэг гүйцэтгэдэг нийтлэлч гэдгээрээ алдартай бөгөөд түүнийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Умард Солонгосын алдартай эмэгтэй нэвтрүүлэгч Ри Чун Хигийн хамтаар Пёньянд голын эрэг дээрх шинэ байраар шагнажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Гёнги аймгийн Онцгой байдлын албанаас Монгол улсад галын болон түргэн тусламжийн машин хандивлав 2023-10-30

БНСУ-д оргил цагуудаар суудалгүй метро явуулдаг болно  2023-11-01

БНСУ-д “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн багш, сурагчид зочиллоо. 2023-11-01

БНСУ-ын цагдаа мөнгө хүүлэгч бүлэг этгээдүүдийг баривчилжээ. 2023-11-01

БНАСАУ дэлхийн хамгийн хүчирхэг цөмийн хүчнийг амжилттай байгуулсан гэв 2023-11-06

БНАСАУ дэлхийн хамгийн хүчирхэг цөмийн хүчнийг амжилттай байгуулсан гэв 2023-11-06

БНСУ хүнсний бүтээгдэхүүний үнийг барих бодлого хэрэгжүүлнэ 2023-11-07

Пёньян Сөүлд "шийтгэлийн суман мөндөр” буулгана гэж сүрдүүлжээ 2023-11-09

Пёньян Сөүлд "шийтгэлийн суман мөндөр” буулгана гэж сүрдүүлжээ 2023-11-09

БНСУ-д роботын эндүүрлийн улмаас үйлдвэрийн ажилтан амиа алджээ 2023-11-09

БНСУ кафе, зоогийн газруудын нэг удаагийн аяганы хоригийг цуцлахаар болжээ 2023-11-09