Пёньян Сөүлд "шийтгэлийн суман мөндөр” буулгана гэж сүрдүүлжээ

Пёньян  Сөүлд "шийтгэлийн суман мөндөр” буулгана гэж сүрдүүлжээ

Пёньяныг шүүмжилсэн ухуулах хуудсуудыг хил давуулан илгээх нь Өмнөд Солонгост “шийтгэлийн суман мөндөр” буулгаж, Европ ба Ойрхи Дорнодод өрнөж буйтай адил мөргөлдөөн дэгдээж болзошгүй. Үүнийг БНАСАУ-ын төрийн төв мэдээллийн агентлагийн (KCNA) нийтлэлд сэрэмжлүүлэн дурджээ. 
Ийм мэдэгдэл гаргасан нь "хил давуулан ухуулах хуудас тараахыг хориглох нь Үндсэн хууль зөрчиж байна" гэх шийдвэр БНСУ-д хүчин төгөлдөр болж байгаатай холбоотой юм.

"Нийгмийн хог шааруудаар ийм ухуулах хуудас тараалгаж байгаа нь "утсан хүүхэлдэйнүүдийн” төлөвлөж, зохион байгуулж байгаа сэтгэл зүйн дайны нэг хэсэг мөн. Манай хувьсгалт зэвсэгт хүчний байр суурь бол ухуулах хуудас тарааж байгаа газар төдийгүй утсан хүүхэлдэйнүүдийн үүрэнд суман мөндөр буулгах явдал мөн" гэж нийтлэлд дурджээ.

“Манай улсын эсрэг ухуулах хуудас тараах зэргээр сэтгэл зүйн дайн хийх нь "Бүгд Найрамдах Солонгос Улсын"-ын мөхлийг хурдасгана. Европ, Ойрхи Дорнодод өрнөж буйтай адил зэвсэгт мөргөлдөөн Солонгосын хойгт дэгдэхгүй гэх баталгаа үгүй” гэж нийтлэлийг бичигч анхааруулсан байна.
Солонгос хоорондын харилцааг хөгжүүлэх тухай хуулиар БНАСАУ руу ухуулах хуудас илгээхийг хориглосон байсныг өнгөрсөн есдүгээр сарын 26-нд БНСУ-ын Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон юм. Уг хууль нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж байна гэж Цэцийн гишүүд дүгнэжээ.

БНАСАУ-тай яриа хэлэлцээ хийхийг дэмжиж байсан Ерөнхийлөгч Мүн Жэ Иний үед "ухуулах хуудас тараах замаар иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах буюу эсхүл ноцтой аюул учруулахыг" хориглосон нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны арванхоёрдугаар сард хуульд оруулсан юм. Хууль зөрчсөн этгээдийг гурван жил хүртэл шоронд хорих эсхүл 30 сая хүртэлх воноор (22.1 мянган ам.доллар) торгох заалттай байлаа.

Эргэн сануулахад, Өмнөд Солонгосын тал хил давуулан ухуулах хуудас тараахаас урьдчилан сэргийлж чадаагүйн хариуд БНАСАУ-ын эрх баригчид 2020 оны зургаадугаар сард хоёр Солонгосын хооронд холбоо барих албаны байрыг дэлбэлсэн юм. Пёньяныг шүүмжилсэн ухуулах хуудсуудыг Умардаас дүрвэгсдийн байгууллагын идэвхтнүүд тараасан аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын цагдаа мөнгө хүүлэгч бүлэг этгээдүүдийг баривчилжээ. 2023-11-01

БНАСАУ дэлхийн хамгийн хүчирхэг цөмийн хүчнийг амжилттай байгуулсан гэв 2023-11-06

БНАСАУ дэлхийн хамгийн хүчирхэг цөмийн хүчнийг амжилттай байгуулсан гэв 2023-11-06

БНСУ хүнсний бүтээгдэхүүний үнийг барих бодлого хэрэгжүүлнэ 2023-11-07

Пёньян Сөүлд "шийтгэлийн суман мөндөр” буулгана гэж сүрдүүлжээ 2023-11-09

Пёньян Сөүлд "шийтгэлийн суман мөндөр” буулгана гэж сүрдүүлжээ 2023-11-09

БНСУ-д роботын эндүүрлийн улмаас үйлдвэрийн ажилтан амиа алджээ 2023-11-09

БНСУ кафе, зоогийн газруудын нэг удаагийн аяганы хоригийг цуцлахаар болжээ 2023-11-09

БНСУ-д АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга айлчиллаа. 2023-11-10

БНСУ-д согтуугаар машин жолоодож осол гаргасан Монголын иргэнд 15 сая воны торгууль ноогдуулжээ. 2023-11-13

БНСУ-д хууль ёсны дагуу хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй визний төрлүүд 2023-11-16