БНСУ-ын Гёнги аймгийн Онцгой байдлын албанаас Монгол улсад галын болон түргэн тусламжийн машин хандивлав

БНСУ-ын  Гёнги аймгийн Онцгой байдлын албанаас Монгол улсад галын болон түргэн тусламжийн машин хандивлав

Энэ сарын 26-ны өдөр Гёнги аймгийн Усан хотноо Гёнги аймгийн Онцгой байдлын албанаас Монгол, Киргизстан, Перу, Филиппин, Камбожи зэрэг таван улсад галын болон түргэн тусламжийн машин хандивлах арга хэмжээний түлхүүр гардуулах ёслол болов.

Уг арга хэмжээнд Гёнги аймгийн онцгой байдлын албаны дарга болон таван улсын ДТГ-ын тэргүүн, тус аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд, холбогдох албан хаагчид оролцов.

Арга хэмжээг нээж тус аймгийн Онцгой байдлын албаны дарга Жу Сон Ху баярын мэндчилгээ дэвшүүлсэн бол ДТГ-ын тэргүүнүүд талархсан сэтгэгдлээ илэрхийлж үг хэлэв.

Уг арга хэмжээнд Элчин сайдын яамны Түр хамаарагч Ж.Оюунбаатар оролцож Монгол Улсад нэн хэрэгцээтэй түргэн тусламжийн машин хандивлаж буй Гёнги аймгийн Онцгой байдлын албанд Монгол Улсын нэрийн өмнөөс талархал илэрхийлж түлхүүрийг гардан авав.

Арга хэмжээний үеэр Гёнги аймгийн Онцгой байдлын албаны дарга Жу Сон Ху Баянзүрх дүүргийн Онцгой байдлын албаны 15 албан хаагч тус аймгийн Онцгой байдлын албаны урилгаар сургалтад хамрагдан, уг арга хэмжээнд оролцож буйг дурдав. Элчин сайдын яамны Түр хамаарагч Ж.Оюунбаатар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын албаны 15 албан хаагчийн сургалтад нь амжилт хүсэв.
Мөн иргэдийн аюулгүй байдлын туршлага судлах төвд зочилж гамшгийн үед иргэдийн оролцоо болон онцгой байдлын албан хаагчид хэрхэн ажилладаг тухай, онцгой байдлын алба үүсэж хөгжсөн тухай түүхийн үзэсгэлэн үзэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өмнөд Солонгосын цэргийн томоохон сургуулилалт ирэх долоо хоногт эхэлнэ 2023-10-15

"Монголд үйлдвэрлэв-2023 БНСУ-д” дөрөв дэх удаагийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна 2023-10-23

"Hyuindai Motor" компани 100.000 км-ээс дээш зам туулсан машин худалдаалахгүй 2023-10-23

БНСУ АНУ болон Японтой анх удаа агаарын цэргийн хамтарсан сургуулилалт хийлээ 2023-10-24

БНСУ-д МАМФ олон улсын соёлын наадам болов. 2023-10-24

БНСУ-ын Гёнги аймгийн Онцгой байдлын албанаас Монгол улсад галын болон түргэн тусламжийн машин хандивлав 2023-10-30

БНСУ-д оргил цагуудаар суудалгүй метро явуулдаг болно  2023-11-01

БНСУ-д “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн багш, сурагчид зочиллоо. 2023-11-01

БНСУ-ын цагдаа мөнгө хүүлэгч бүлэг этгээдүүдийг баривчилжээ. 2023-11-01

БНАСАУ дэлхийн хамгийн хүчирхэг цөмийн хүчнийг амжилттай байгуулсан гэв 2023-11-06

БНАСАУ дэлхийн хамгийн хүчирхэг цөмийн хүчнийг амжилттай байгуулсан гэв 2023-11-06