БНСУ-д оргил цагуудаар суудалгүй метро явуулдаг болно
БНСУ-ын “Сөүл метро” компани ирэх жилээс эхлэн ачаалалтай, оргил цагуудаар суудалгүй метро явуулдаг болно хэмээн мэдэгджээ.
Тодруулбал 2024 оны нэгдүгээр сараас эхлэн өглөө, оройн оргил цагаар тодорхой шугамуудад зорчиж буй метроны суудлуудыг буулгаж, зорчигчдод илүү зай талбай гаргаж өгөх аж.
Энэ оны гуравдугаар улирлын байдлаар БНСУ-д метрогоор зорчих зорчигчдын тоо хамгийн ачаалалтай цагаар зорилтот багтаамжаас 60-90 хувь орчим хэтэрсэн байна.
Харин суудлуудыг буулгаж, зай талбайг чөлөөлснөөр үүнийг 30-40 хувиар бууруулах боломжтой гэж үзэж байгаа гэв. Уг шийдвэр үр дүнтэй байвал цаашид илүү олон метроны шугамд суудалгүй метронуудыг явуулахаар төлөвлөж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.