Hyundai компани спорт загварын цахилгаан машинаа танилцуулжээ

Hyundai компани спорт загварын цахилгаан машинаа танилцуулжээ

Hyundai Motor компани анхны өндөр хүчин чадалтай цахилгаан автомашинаа танилцуулсан нь “IONIQ 5” загварын автомашины N спорт хувилбар байлаа. 
“2024 оны гуравдугаар сараас “IONIQ 5 N” загварыг худалдаанд гаргах бөгөөд цаашдаа илүү олон тооны N загварын цахилгаан хөдөлгүүрт автомашинуудыг зах зээлд нийлүүлнэ” гэж Өмнөд Солонгосын компани мэдэгджээ.

N брэнд нь Mercedes-ийн AMG, BMW-ийн M цувралынхтай нэгэн адил тус компанийн өндөр хүчин чадал бүхий автомашинуудын нэг  юм. “IONIQ”-ийн N хувилбар нь 641 морины хүчтэй хос хөдөлгүүрээр ажиллана. Hyundai компани баасан гарагт болох Лос-Анжелесийн авто шоуны нээлтийн өмнөхөн цахилгаан автомашинаа тус хотод танилцуулжээ.
Audi, Porsche, Tesla  зэрэг автомашин үйлдвэрлэгчид өндөр хүчин чадалтай дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашин сонирхогчдын анхаарлыг татахын тулд цахилгаан автомашинуудаа спорт загвартай, илүү хатуу эд ангиудтайгаар зохион бүтээхийг эрмэлзэж байна.

Hyundai компани “IONIQ 5 N” загварын дээд хурд 260.7 км/цаг хүрнэ гэж тооцоолж байгаа боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. 1967 онд байгуулагдсан тус компани дэлхийн цахилгаан машины эрэлт хэрэгцээг хангах зорилгоор 2021 онд цахилгаан-глобал модулын платформ /E-GMP/ дээр суурилсан “IONIQ 5” кроссовер буюу дунд гарын жийп машиныг худалдаанд гаргаж байжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.