БНСУ-д согтуугаар машин жолоодож осол гаргасан Монголын иргэнд 15 сая воны торгууль ноогдуулжээ.
БНСУ-д суралцаж байгаа Монгол Улсын харьяат төгсөх курсын оюутан, 32 настай А нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан хэрэгт холбогджээ. Тэрээр 2021 оны 10-р сарын 17-ны өдрийн 04:40 цагийн орчимд Сөүл хотын Ганнам-гу хотын Ганнам-даеро гэдэг газар 0,293%-ийн согтолттой байх үедээ жолооны ард сууж, 5 метр орчим газар яваад ойролцоох дэлгүүрийг мөргөсөн осол гаргажээ.
Тус улсын Хуул зүйн яамнаас өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 13-ний өдөр энэхүү хэргийн тухай мэдээлэл хийжээ. Уг мэдээлэлд сэжигтэн А нь "жолооны ард суугаад жолооч хүлээж байсан, мөн машинд хамт сууж явсан дүүтэйгээ маргалдах үеэрээ санамсаргүй дөрөөн дээр гишгэж, тээврийн хэрэгслийг байрнаас нь хөдөлгөсөн" хэмээн мэдүүлсэн тухай дурджээ.
Шүүхээс сэжигтэн А нь жолооч руу залгасан гэх мэдээлэл олдоогүй, машин гэнэт хөдлөхөөс өмнөх хар хайрцагны бичлэгт дүү нь "Битгий жолоодоорой, хөдөлбөл ална шүү" хэмээн ярьж байх нь бичигдэн үлдсэн бөгөөд сэжигтэн А-г автомашиныг санаатай жолоодсон болох нь тогтоогдсон гэжээ.
Шүүхээс түүнийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан нь хийсэн хэргээ үгүйсгэсэн хэмээн буруутгасан нь тус улсад анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул 15 сая вонын торгууль ноогдуулахаар болжээ.
Харин шүүгдэгч болон прокурор энэхүү шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд ханджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.