БНСУ-д хүүгээ хөнөөчхөөд амиа хорлохыг завдсан эмэгтэйг баривчилжээ.

БНСУ-д хүүгээ хөнөөчхөөд амиа хорлохыг завдсан эмэгтэйг баривчилжээ.

БНСУ-ын Сөүл хотын баруун дүүргийн цагдаагийн газраас арваннэгдүгээр сарын 22-нд 30 гаруй насны эмэгтэйг хүн амины хэргээр баривчилж, хэргийг мөрдөн шалгаж байгаа талаараа мэдээлжээ. 
Уг эмэгтэйг хоёр хоногийн өмнө өглөөний 11.00 цагийн орчимд Сөүл хотын Юнпёнг-гу дахь гэртээ нүүрстөрөгчийн дутуу исэл үүсгэн, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй найман настай хүүгээ хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа аж. 

Хүүгийн асрагч гэрт нь очсоноор уг хэрэг ил болсон бөгөөд ээж нь ухаан орсон ч хүү хэдийнэ нас барсан байжээ. Сэжигтэн мөрдөн байцаалтын явцад “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ ганцаараа өсгөж хүмүүжүүлэхийн тулд цөхрөнгөө барсанд тул ийм хэрэг үйлдсэн” хэмээн мэдүүлсэн байна. 
Тухайн эмэгтэй гэрлэлтээ цуцлуулсныхаа дараа хүүгээ ганцаараа өсгөж байжээ. Цагдаагийн байгууллагаас сэжигтнийг саатуулах хүсэлт гаргасан ч өнөөдөр үдээс хойш Сөүл хотын баруун дүүргийн шүүхээс “Сэжигтэн харамсаж, амиа хорлохыг завдсаны улмаас сэтгэл санаа нь тогтворгүй байгаа" гэсэн үндэслэлээр татгалзжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.