БНСУ-ын "BLACKPINK" хамтлагийнхан Британийн эзэнт гүрний одон хүртжээ

БНСУ-ын "BLACKPINK" хамтлагийнхан Британийн эзэнт гүрний одон хүртжээ

БНСУ-ын K-pop урсгалаар уран бүтээлээ туурвидаг BLACKPINK охидын хамтлагийн гишүүд лхагва гарагт Лондон хот дахь Букингемийн ордонд Британийн эзэнт гүрний одон /MBE/ хүртлээ.  

Их Британийн хаан III Чарльз 2021 онд болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын /COP26/ элч төлөөлөгчийн хувиар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд оруулсан хүчин чармайлтыг нь үнэлэн хамтлагийн гишүүдэд тус нэр хүндтэй одонг гардуулжээ.

Хоёр улсын харилцааны 140 жилийн ойг тохиолдуулан Их Британид төрийн айлчлал хийж буй Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль, тэргүүн хатагтай Ким Кён Хи нарт зориулан мягмар гаргийн орой Букингемийн ордонд зохион байгуулсан төрийн хүлээн авалтад мөн BLACKPINK-ийн дөрвөн гишүүн болох Рөүз, Лиза, Жисү, Женни нар оролцжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.