БНСУ-ын Тээврийн яам “Aero Mongolia” компанид 10 сая вонийн торгууль ногдуулжээ
БНСУ-ын Тээврийн яам лхагва гарагт Вьетнамын агаарын тээврийн “Vietnam Airlines” болон Монголын “Aero Mongolia” компанид тус улсын агаарын тээврийн хууль зөрчсөн хэргээр торгууль ногдуулж байгаагаа мэдэгджээ. Вьетнамын агаарын тээврийн компанид зорчигчдоо удаан хүлээлгэсэн хэргээр 25 сая вон буюу 19,296 ам.долларын торгууль ногдуулжээ.
Өнгөрсөн долоодугаар сарын 14-нд Ханой хотоос хөөрсөн тус компанийн онгоц Сөүлээс баруун зүгт орших Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд түр газардсан бөгөөд Солонгосын зүүн өмнөд нутгийн Пусан боомт хотын Гимхэ олон улсын нисэх онгоцны буудалд хүрэх ёстой байв. Онгоц хөөрөхөөр бэлтгэж байх үед зорчигчид Инчоны нисэх онгоцны буудалд хэсэгт таван цаг гаруй хүлээсэн байна. Нисэхийн бизнесийн тухай хуулийн дагуу олон улсын нисэх онгоц дөрвөн цагаас илүү хугацаанд зорчигчдоо хүлээлгэхгүй ёсгүй аж.
Харин өнгөрсөн долоодугаар сарын 1-нээс хойш Инчон-Улаанбаатар чиглэлд зөвшөөрөлгүй нислэг үйлдсэн Монголын төрийн далбаа бүхий тээврийн компанид 10 сая воны торгууль ногдуулжээ. "Бид гадаадын агаарын тээврийн компаниудыг нисэхийн дүрэм журмыг сайтар дагаж мөрдөж байгааг эсэхийг хянах болно" гэж БНСУ-ын Тээврийн яам мэдэгдсэн байна.
https://www.koreatimes.co.kr/www/tech/2023/11/129_363686.html
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.