БНСУ ирэх онд хамгийн олон ажиллах хүч гадаадаас авна

БНСУ ирэх онд хамгийн олон ажиллах хүч гадаадаас авна

Ирэх онд Өмнөд Солонгос улс гадаадаас 165,000 мэргэжлийн бус ажиллах хүч авахаар болсныг тус улсын ажил эрхлэлт, хөдөлмөрийн яам даваа гарагт мэдээлжээ.

Энэ нь эдийн засгийн олон салбарт ажиллах хүчний хомсдол үүссэнтэй холбоотой бөгөөд тус улсын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болох юм байна.
Өмнөд Солонгосын засгийн газар бас мэргэжлийн бус ажиллах хүчний E-9 ангиллын визээр ирж буй гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх салбарын тоог нийтийн хоол, уул уурхай, ойн аж ахуй зэрэг шинэ салбаруудаар өргөжүүлжээ.

Тухайлбал:

Жэжү арал, Сежон муж зэрэг бусад 98 орон нутгийн захиргаа солонгос хоолны ресторануудад гал тогооны туслах ажилчид авахаар төлөвлөсөн байна.
Салбараар нь авч үзвэл:

Аж үйлдвэрлэлийн салбар хамгийн олон буюу 95,000 ажилчин авах бол хөдөө аж ахуй 16,000, үйлчилгээ 13,000, загас агнуур 10,000, барилга 6,000, хөлөг онгоцны үйлдвэр 5,000 ажилчин авахаар болжээ. Үлдсэн 20,000 ажиллах хүчийг салбар харгалзахгүй хуваарилахаар болсон байна.

E-9 ангиллын виз нь мэргэжил шаардахгүй, биеийн хүч шаардагдах ажиллах хүчинд зориулагдсан юм.
Энэ ангиллын визээр Өмнөд Солонгост ирсэн гадаадын иргэдийн тоо сүүлийн жилүүдэд хурдтай өсөж байгаа юм байна. Тухайлбал 2021 онд 52,000 хүн ирсэн бол 2022 онд 69,000, энэ онд 120,000 болж нэмэгджээ.

Эх сурвалж: Yonhap News

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.