БНСУ-д ачааны машин жолоодож явсан монгол залуу автобусны буудлыг мөргөжээ..

БНСУ-д ачааны машин жолоодож явсан монгол залуу автобусны буудлыг мөргөжээ..

БНСУ-д ачааны машин жолоодож явсан монгол залуу автобусны буудлыг мөргөж зугтсан хэрэг гарсан байна. 

Хэрэг 2023.12.04 өдрийн өглөөний 8 цаг 57 минутад болсон ба тухайн ослын улмаас автобусны буудлын таазны шил бүрэн хагарч, нэг хүн шилний хэлтэрхийнд цохиулж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Цагдаагийн газраас 30 гаруй насны Монгол улсын иргэн А-г Замын хөдөлгөөний тухай хуулийн дагуу үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр баривчилсан байна.
Осол гаргасан А- нь согтуу байгаагүй бөгөөд ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.

БНСУ-д ажиллаж амьдарч байгаа МОНГОЛЧУУДДАА сануулахад жолооны үнэмлэхгүй бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.