БНСУ-д "Covid-19"-тэй холбоотой нас баралтын тоо нэмэгдсэн

БНСУ-д "Covid-19"-тэй холбоотой нас баралтын тоо нэмэгдсэн

Өнгөрсөн онд Өмнөд Солонгост төрсөн хүүхдүүд 82.7 жил наслах төлөвтэй байна. Энэ үзүүлэлт нь 2021 онд 83.6 байсан. Дундаж наслалт 1970 оноос хойш анх удаа буурч буй нь энэ юм. Статистикийн хорооноос мэдэгдсэнээр Covid-19-тэй холбоотой нас баралтын тоо нэмэгдсээр байгаа аж.

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд ийм бууралт ажиглагдсан. Тухайлбал, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн 39 орны дундаж наслалт 2019-2021 оны хооронд 0.7 жилээр буурчээ. Covid-19 нь 2021 онд нийт нас баралтын шалтгааны долоон хувийг эзэлсэн.

Өмнөд Солонгосын хувьд сүүлийн хэдэн арван жилд дундаж наслалт огцом нэмэгдэж байсан. Гэвч Covid-19-өөс болж дэлхийд дээгүүрт ордог эрэмбээ алдах төлөвтэй байна. 2022 онд Covid-19-өөр нас барсан хүмүүсийн тоо огцом нэмэгдэж, нас баралтын шалтгааны жагсаалтын гуравдугаарт жагссан. Хэрэв коронавирус байхгүй байсан бол дундаж наслалт 0.9 жилээр буурах бус 0.1 жилээр нэмэгдэх байсан" гэж БНСУ-ын Статистикийн агентлагийн ажилтан Лим Янг Ил хэлжээ.

Эх сурвалж: REUTERS

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.