БНСУ-ын агаарын хяналтын бүс рүү Хятад, Оросын цэргийн онгоцууд нэвтэрчээ.

БНСУ-ын агаарын хяналтын бүс рүү Хятад, Оросын цэргийн онгоцууд нэвтэрчээ.

Хятадын хоёр, Оросын дөрвөн цэргийн нисэх онгоц Өмнөд Солонгосын Зүүн тэнгис дэх агаарын довтолгоог илрүүлэх хяналтын бүсэд /KADIZ/ урьдчилан мэдэгдэлгүйгээр нэвтэрсэн тул Өмнөд Солонгосын тал сөнөөгч онгоцуудаа угтуулан нисгэсэн тухай тус улсын арми мэдээлжээ.

Пүрэв гаргийн 11:53-12:10 цагийн хооронд Хятад, Оросын нисэх онгоцууд зүүн нутгийн Уллын арлын хойд талаас агаарын довтолгоог илрүүлэх хяналтын бүсэд нэвтэрч, Докдо арлуудын зүүн талаар өнгөрч ниссэн гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны /JCS/ төлөөлөгч мэдэгдсэн байна. Онгоцууд Өмнөд Солонгосын агаарын орон зайг зөрчөөгүй гэдгийг мөн тэрбээр нэмж хэлжээ.

JCS-ийн мэдэгдсэнээр, Хятад, Оросын онгоцуудыг агаарын довтолгооны хяналтын бүсэд нэвтрэхээс өмнө илрүүлж, гэнэтийн нөхцөл байдлын эсрэг тактикийн арга хэмжээ авч, сөнөөгч онгоцуудыг амдан нисгэсэн байна. Агаарын довтолгоог илрүүлэх бүс нь агаарын орон зай биш боловч гэнэтийн мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд гадаадын онгоцууд өөрсдийгөө таниулах бүс юм.

Өмнөд Солонгос цэргийн шууд холбооны шугамаар дамжуулан уг үйлдлийг эсэргүүцэж байгаагаа Хятадын талд илэрхийлсэн бол Оросын талтай ийм харилцаа холбооны шугам ашигладаггүй тул тус улсад эсэргүүцэл илэрхийлээгүй ажээ. Энэ оны зургаадугаар сард Хятад ба Оросын тус бүр дөрвөн сөнөөгч онгоц агаарын довтолгоог илрүүлэх хяналтын бүсийн өмнөд ба зүүн хэсэг рүү нэвтэрсэн гэдгийг JCS мэдээлж байв.

Эх сурвалж: https://m.yna.co.kr/view/AKR20231214114754504?section=international/all

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д хүчирхийлэл үйлдсэн Мандал сумын орлогчид хоёр жилийн хорих ял оноожээ. 2023-12-07

БНСУ-ын айл нүүлгэлтийн үйлчилгээний гол ажиллах хүч Монгол улсын иргэд 2023-12-10

БНСУ, ЯПОН, АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүд Сөүлд хэлэлцээ хийжээ 2023-12-11

Хан Дон Хун цагаачлалын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхгүй бол БНСУ  газрын зурагнаас алга болно гэж анхаарууллаа 2023-12-12

БНСУ-ын Засгийн газар төрөлтийг дэмжихгүй бол улсын эдийн засаг буурж, хасах үзүүлэлт рүү орно 2023-12-12

БНСУ-ын агаарын хяналтын бүс рүү Хятад, Оросын цэргийн онгоцууд нэвтэрчээ. 2023-12-14

БНСУ-аас Монгол Улсад сууж байсан элчин сайд асанд 6 сая воны торгууль ногдуулсан байна 2023-12-15

БНАСАУ холын зайн тусгалтай тив алгасах баллистик пуужин харважээ. 2023-12-18

БНСУ-ЫН ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬД ХАМРАГДАН САЙН ДУРААР НУТАГ БУЦАХ ХУГАЦААГ 2 САРААР СУНГАЛАА. 2023-12-18

БНСУ-ын Ерөнхийлөгч Тагнуулын газрын дарга, Гадаад харилцааны сайд нарыг шинээр томиллоо 2023-12-20

БНСУ-ын сайн дурын дөчин гишүүн Монгол Улсад ажиллана. 2023-12-20