Шуурхай мэдээ : "Юүн" Ерөнхийлөгчийг огцруулах тухай Үндэсний Ассамблейн хурал маргааш товлогдов.

Шуурхай мэдээ : "Юүн" Ерөнхийлөгчийг огцруулах тухай Үндэсний Ассамблейн хурал маргааш товлогдов.

БНСУ-ын ерөнхийлөгч "Юүн Сог Ёоль"-г огцруулах тухай Үндэсний Ассамблейн нэгдсэн хуралдаан маргааш болохоор товлогдоод байна. Ээдрээтэй нөхцөл байдал үүсээд буй энэ үед үндэсний ассамблейн эрх баригч намын бүлэг дахин хуралдаж байна. 

Өчигдөр болсон эрх баригч намын бүлгийн хурлаар ерөнхийлөгчийг огцруулах саналыг дэмжихгүй байхаар бүлэг нэгдсэн шийдвэр гаргасан тухай мэдээлж байсан бол өнөөдрийн хувьд намын дарга "Хан Дун Хүн" болон зарим нэг нөлөө бүхий улс төрчид өөрийн намаас гарсан Юүн Ерөнхийлөгчийг өөрөө сайн дураараа огцрохыг шаардсан тул яаралтай бүлгийн хурал зарлан хуралдуулж шинээр үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэж байна.

Тодруулбал эрх баригч "Ард түмний хүч" намын нөлөө бүхий улс төрчдийн нэг, өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өөрөө нэрээ татаж "Юүн" Ерөнхийлөгчийг дэмжин ялалт хүргэж байсан "Ан Чоль Сү" гишүүн маргаашын нэгдсэн хуралдаанаас өмнө ерөнхийлөгч өөрөө сайн дураараа огцрох мэдэгдэл хийхгүй бол би Үндэсний Ассамблейн гишүүний хувьд огцруулахыг дэмжсэн санал өгөх болно гэж мэдэгдлээ. 

Ерөнхийлөгчийг огцруулахын тулд сөрөг хүчний намуудын 192 гишүүн дээр нэмээд эрх баригч намын 8 гишүүний санал хэрэгтэй байгаа билээ. 

Эх сурвалж : SBS News 

БНСУ дахь Монголчуудын мэдээллийг нэгдсэн сайт www.Olnodo.com 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Соүль хотын захирагч "У Сэ Хүн" өөрийн байрь сууриа илэрхийллээ 2024-12-04

Шуурхай мэдээ : Ерөнхийлөгчийн ордонд Ерөнхий сайд, Намын дарга, Намын бүлгийн дарга удирдлагууд бүгд цуглаад байна! 2024-12-04

"Юүн" Ерөнхийлөгчийг огцруулахыг шаардсан иргэдийн жагсаал болж байна! 2024-12-04

Юүн Сог Ёоль Ерөнхийлөгчийг огцруулах хуулийн төслийг Үндэсний Ассамблейд танилцууллаа 2024-12-05

Сөрөг хүчний намуудын гишүүд дэмжигчдийн жагсаал 2 дахь өдрөө үргэлжилж байна 2024-12-05

Шуурхай мэдээ : "Юүн" Ерөнхийлөгчийг огцруулах тухай Үндэсний Ассамблейн хурал маргааш товлогдов. 2024-12-06

Шуурхай мэдээ : "Юүн" Ерөнхийлөгч Тагнуулын байгууллагад өөрийн намын даргыг баривчлах тушаал өгсөн үү! 2024-12-06

"Юүн" Ерөнхийлөгч болон "Хан" намын дарга хоёрын уулзалт харьцангуй хурдан өндөрлөв! 2024-12-06

Шуурхай мэдээ : "Юүн Сог Ёоль" Ерөнхийлөгч ард түмнээсээ уучлал хүслээ 2024-12-07

Шуурхай мэдээ : Тэргүүн хадагтайг мөрдөн шалгах тусгай хууль, "Юүн" Ерөнхийлөгчийг огцруулах тогтоолын төслийг хамтад нь хэлэлцэж байна 2024-12-07

Шуурхай мэдээ : Тэргүүн хадагтайг мөрдөн шалгах тусгай хуулийн төсөл унав! 2024-12-07