"Юүн" Ерөнхийлөгч болон "Хан" намын дарга хоёрын уулзалт харьцангуй хурдан өндөрлөв!

"Юүн" Ерөнхийлөгч болон "Хан" намын дарга хоёрын уулзалт харьцангуй хурдан өндөрлөв!

Үүссэн нөхцөл байдлыг намжаах зорилготой "Юүн" Ерөнхийлөгч өөрийн намын дарга болох "Хан" намын даргатай дахин уулзах хүсэлт тавьж уулзалт ерөнхийлөгчийн амьны өргөөнд болсон боловч харьцангуй хурдан өндөрлөсөн байна. 

"Хан" Намын дарга "Юүн" Ерөнхийлөгчөөс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар, Ялангуяа өөрийг нь болон бусад намын дарга нарыг баривчлан хорих төлөвлөгөө боловсруулж тийм тушаал өгсөн эсэхийг асуусан гэх яриа гарч байгаа бол одоогоор сэтгүүлчдэд албан ёсны мэдээлэл өгөхгүй байгаа билээ.

Иймд уулзалт харьцангуй хурдан өндөрлөсөн тул хоорондоо ойлголцолд хүрч чадаагүй байх магадлалтай хэмээн тааварлаж байна. 

"Хан" дарга Үндэсний Ассамблейн ордонд буцаж ирсэн бөгөөд одоогийн байдлаар эрх баригч "Ард түмний хүч" намын бүлгийн хуралд үргэлжлүүлэн оролцож байна. Тус намын дарга болон зарим нэг намын нөлөө бүхий Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч өөрийн хүслээр буух ёстой гэж шаардаж нөхцөл байдал илүү ээдрээтэй болсон тул эрх баригч намын бүлгийн хаалттай хурал 11:00 цагт эхэлсэн боловч одоо хүртэл үргэлжилж байна. 

Эх сурвалж : SBS News 

БНСУ дахь Монголчуудын мэдээллийг нэгдсэн сайт www.Olnodo.com 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

"Юүн" Ерөнхийлөгчийг огцруулахыг шаардсан иргэдийн жагсаал болж байна! 2024-12-04

Юүн Сог Ёоль Ерөнхийлөгчийг огцруулах хуулийн төслийг Үндэсний Ассамблейд танилцууллаа 2024-12-05

Сөрөг хүчний намуудын гишүүд дэмжигчдийн жагсаал 2 дахь өдрөө үргэлжилж байна 2024-12-05

Шуурхай мэдээ : "Юүн" Ерөнхийлөгчийг огцруулах тухай Үндэсний Ассамблейн хурал маргааш товлогдов. 2024-12-06

Шуурхай мэдээ : "Юүн" Ерөнхийлөгч Тагнуулын байгууллагад өөрийн намын даргыг баривчлах тушаал өгсөн үү! 2024-12-06

"Юүн" Ерөнхийлөгч болон "Хан" намын дарга хоёрын уулзалт харьцангуй хурдан өндөрлөв! 2024-12-06

Шуурхай мэдээ : "Юүн Сог Ёоль" Ерөнхийлөгч ард түмнээсээ уучлал хүслээ 2024-12-07

Шуурхай мэдээ : Тэргүүн хадагтайг мөрдөн шалгах тусгай хууль, "Юүн" Ерөнхийлөгчийг огцруулах тогтоолын төслийг хамтад нь хэлэлцэж байна 2024-12-07

Шуурхай мэдээ : Тэргүүн хадагтайг мөрдөн шалгах тусгай хуулийн төсөл унав! 2024-12-07

Шуурхай мэдээ : "Юүн Сог Ёоль" Ерөнхийлөгчийг намын гишүүд нь авч үлдэв... 2024-12-08

Ерөнхийлөгч бүх эрхээ Ерөнхий сайд болон өөрийн намдаа шилжүүлнэ... 2024-12-08