Ерөнхийлөгч бүх эрхээ Ерөнхий сайд болон өөрийн намдаа шилжүүлнэ...

Ерөнхийлөгч бүх эрхээ Ерөнхий сайд болон өөрийн намдаа шилжүүлнэ...

Өчигдөр өдөржин ээдрээтэй нөхцөл байдал дунд "Юүн" Ерөнхийлөгчийг огцруулах Үндэсний Ассамблейн тогтоолын төслийн санал хураалт үргэлжилж эрх баригч намын гишүүд бойкотлон санал хураалтад оролцоогүй тул сөрөг хүчний 192 гишүүн эрх баригч намын 3 гишүүн нийт 195 гишүүн оролцсон тогтоолын төсөл хүчингүй болсон билээ.

Мөн өчигдөр "Юүн" Ерөнхийлөгч онц байдал зарласан үйл явдалтай холбогдуулан өөрийн байрь суурийг тайлбарлахын зэрэгцээ бүх ард түмнээсээ уучлал хүссэн юм. Тэрээр цаашид улс орныг удирдах бүхий л эрхийг өөрийн намдаа шилжүүлж, Цаашид засгийн газар болон өөрийн намын удирдлагуудтай хамтран улс орноо удирдан явах болно хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл дөнгөж сая буюу 8-ний өдрийн 11:00 цагт Ерөнхий сайд болон эрх баригч намын дарга нар хамтарсан мэдэгдэл хийлээ. Хамтарсан мэдэгдэлд цаашид ерөнхийлөгч улс орныг удирдах чухал асуудлуудыг ерөнхий сайд болон намын даргад шилжүүлэн өөрөө хоёр дугаар эгнээрүү шилжих болно. Засгийн газрыг шинээр зохион байгуулж ерөнхий сайд болон намын дарга хоёр 7 хоногт 1 удаа уулзаж Засгийн газрын үйл ажиллагааны талаар хэлэлцдэг байхаар тохирсон гэв. Мөн намын дарга "Хан Дун Хүн"-ийн хувьд "Юүн" Ерөнхийлөгч нь тайван байдлаар хугацаанаасаа өмнө албан тушаалаасаа буух тухай асуудлыг ч ярилцаж шийдвэрлэх болно хэмээсэн юм. 

Харин сөрөг хүчний намуудын зүгээс БНСУ нь Ерөнхийлөгчийн засаглалтай улс бөгөөд бүх ард түмнээс сонгогдож улс орныг удирдан залах эрхийг ард түмнээс авсан Ерөнхийлөгчийн үүргийг өөр хэн нэгэн өмнөөс нь хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд үндсэн хуулийн эсрэг үйл явц болж байна хэмээн хүчтэй шүүмжилж байна...

Эх сурвалж : YTN News 

БНСУ дахь Монголчуудын мэдээллийг нэгдсэн сайт www.Olnodo.com 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

"Юүн" Ерөнхийлөгч болон "Хан" намын дарга хоёрын уулзалт харьцангуй хурдан өндөрлөв! 2024-12-06

Шуурхай мэдээ : "Юүн Сог Ёоль" Ерөнхийлөгч ард түмнээсээ уучлал хүслээ 2024-12-07

Шуурхай мэдээ : Тэргүүн хадагтайг мөрдөн шалгах тусгай хууль, "Юүн" Ерөнхийлөгчийг огцруулах тогтоолын төслийг хамтад нь хэлэлцэж байна 2024-12-07

Шуурхай мэдээ : Тэргүүн хадагтайг мөрдөн шалгах тусгай хуулийн төсөл унав! 2024-12-07

Шуурхай мэдээ : "Юүн Сог Ёоль" Ерөнхийлөгчийг намын гишүүд нь авч үлдэв... 2024-12-08

Ерөнхийлөгч бүх эрхээ Ерөнхий сайд болон өөрийн намдаа шилжүүлнэ... 2024-12-08

Шуурхай мэдээ : Прокурорын зүгээс "Ким Юун Хён" Батлан хамгаалах яамны сайдыг баривчлав! 2024-12-08

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг хилээр гарахыг нь хориглосон 2024-12-09

БНСУ түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчдөө хилийн хориг тавьсан байна 2024-12-09

Онц байдал зарласан үйл явцыг шалгах тусгай хуулийн төсөл батлагдлаа! 2024-12-10

Шуурхай мэдээ: Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ асуугдаж байна! 2024-12-11