БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол 76-гаар нэмэгдэж, нийт 9037-д хүрсэн байна.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол 76-гаар нэмэгдэж, нийт 9037-д хүрсэн байна.
Шинээр Сөүл хотод 4, Бусан хотод 2, Дэгү хотод 31, Инчон хотод 1, Кёнги мужид 15, Умард Чүнчон мужид 1, Умард Гёнсан мужид 1, Өмнөд Гёнсан мужид 1, хилийн хорио цээрийн бүсээс 20 тохиолдол илэрчээ.
Нийт 348582 (+10546) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 324105 (+8658) иргэний хариу сөрөг гарч, 15440 (+1812) иргэний хариу хүлээгдэж байгаа аж. Нийт 3507 (+341) иргэн бүрэн эдгэрсэн бол 120 (+9) иргэн нас баржээ.
Одоогоор 5410 (-274) иргэн тусгаарлагдсан байгаа аж.
Монгол Улсын Онцгой Комиссын 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийн дагуу иргэд болон консулын үйлчилгээ үзүүлж буй ажилтнууд халдварт өртөхөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үүднээс БНСУ-д халдварын тархалт намжтал иргэдэд консулын үйлчилгээг зөвхөн шуудангаар болон цахимаар үзүүлж байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.