Иргэдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхэд анхаарлаа хандуулахыг уриалжээ

Иргэдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхэд анхаарлаа хандуулахыг уриалжээ

Сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах хэрэгцээ шаардлага ихээхэн нэмэгдэж байгаа учир ийм үйлчилгээнд зарцуулах санхүүжилтээ засгийн газрууд нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаагаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш цар тахлын үеэрх хүмүүсийн сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих тухай илтгэлээ танилцуулах үеэрээ мэдэгджээ. 

 "Өвчний аюулаас гадна ойр дотны хүмүүс нь нас барах, гэртээ үлдэхээс өөр аргагүйд хүрэх зэрэг нь дэлхий даяар олон хүний хувьд сэтгэл зүйн хүндхэн сорилт болж байна. “COVID-19” цар тахлын үеэр сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх нь Засгийн газраас авч хэрэгжүүлж буй чухал арга хэмжээнүүдийн нэг болох ёстой юм. Ийм үйлчилгээг нэмэгдүүлж, бүрэн санхүүжүүлэх хэрэгтэй” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.

Хөл хорионы арга хэмжээ нь сэтгэл зүйн асуудалтай байсан хүмүүст илүү хүндээр тусаж болзошгүй гэдэг дээр тэрбээр мөн анхаарлаа хандуулжээ. "Тэдний эрх чөлөө, нэр төрийг хамгаалах ёстой" хэмээн Гутерриш онцлон тэмдэглэсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.