Улсын хэмжээнд 923.1 мянган толгой мал хорогджээ

Үндэсий статистикийн мэдээлснээр, улсын хэмжээнд 2019 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 31.0 сая хээлтэгч малын 18.8 сая буюу 60.8 хувь нь 2020 оны эхний дөрвөн сард төллөжээ.
Эм хонины 68.0 хувь, эм ямааны 61.3 хувь, ингэний 35.2 хувь, үнээний 34.0 хувь, гүүний 19.6 хувь нь төллөсөн байна. Гарсан төлийн 96.1 хувь буюу 18.1 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеийнхээс 214.1 мянгаар өсжээ.
Улсын хэмжээнд 2019 оны эцэст тоологдсон 31.0 сая эх малын 184.3 мянга буюу 0.6 хувь нь 2020 оны эхний 4 сард хорогдсон байна.
Том малын зүй бусын хорогдол 2020 оны эхний дөрвөн сард улсын хэмжээнд 923.1 мянга болж өмнөх оны мөн үеийнхээс 481.6 мянгаар нэмэгджээ. Харин 2020 оны дөрөвдүгээр сард 365.1 мянган толгой мал хорогдсон нь эхний дөрвөн сард хорогдсон малын 39.6 хувийг эзэлж байна.
Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, хонь 480.3 мянга, ямаа 342.7 мянга, үхэр 63.1 мянга, адуу 36.8 мянган толгой, тэмээ 285 толгой хорогджээ. Нийт хорогдсон малын 52 хувийг хонь, 37.1 хувийг ямаа эзэлж байна.
Хорогдлыг аймгаар нь авч үзвэл, 2020 оны эхний дөрвөн сард Архангай аймагт 254.1 мянга, Хөвсгөл аймагт 243.8 мянган мал хорогдсон нь нийт хорогдлын 53.9 хувийг эзэлж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.