ESPN Үндэсний сагсан бөмбөгийн холбооны түүхэн дэх шилдэг тоглогчдыг нэрлэжээ

ESPN Үндэсний сагсан бөмбөгийн холбооны түүхэн дэх шилдэг тоглогчдыг нэрлэжээ

Олимпийн хошой аварга, Америкийн сагсанбөмбөгч Майкл Жорданыг телевизийн ESPN сувгийн сэтгүүлчид Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) түүхэн дэх хамгийн шидэг тоглогчоор тодрууллаа.

ESPN –ийн сэтгүүлчид NBA-гийн түүхэн дэх хамгийн шилдэг 74 тоглогчийн жагсаалтыг гаргасан байна. Уг жагсаалтын эхний аравт Жорданаас гадна, Леброн Жеймс, Карим Абдул-Жаббар, Билд Рассел, Мэжик Жонсон, Уилт Чемберлен, Ларри Берд, Тим Данкан, Коби Брайант, Шакил О'Нил нар оржээ.

Ташрамд дурдахад, Жордан NBA-гийн зургаан удаагийн аварга бөгөөд хамгийн үнэ цэнтэй тоглогчоор таван удаа шалгарч байсан билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.