МАН-ын Бага хурлын гишүүд хуралдаа ирлээ

МАН-ын Бага хурлын гишүүд хуралдаа ирлээ

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 24-нд болно. Энэ удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцохоо мэдэгдсэн билээ. Тэгвэл нам, эвслүүд хуульд зааснаар өнөөдрийн /2020.05.16/ дотор нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүлэх ёстой. 

Энэ хүрээнд өнөөдөр /2020.05.16/ МАН-ын Бага хурал хуралдана. Тэгвэл тус намын бага хурал яг одоо Тусгаар тогтнолын ордонд болно. Хуралдааныг 10:00 цагт товлосон бөгөөд хараахан эхлээгүй байна. Харин МАН-ын Бага хурлын гишүүнд хуралдаа оролцохоор эхнээсээ ирцгээж байна. Бид тухай бүрд нь мэдээллийг шуурхай хүргэх болно. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.