АНУ-д цар тахал доогуур орлоготой айл өрхүүдэд хамгийн их нөлөөлж байна

АНУ-д цар тахал доогуур орлоготой айл өрхүүдэд хамгийн их нөлөөлж байна

"COVID-19" цар тахлын эдийн засгийн сөрөг нөлөө АНУ-ын доогуур орлоготой гэр бүлд хамгийн их мэдрэгдэж байгаа тухай судалгаа гарсан байна. Тус улсын Холбооны нөөцийн банкны судалгаагаар өнгөрсөн гуравдугаар сард 40 мянган ам.доллароос доош орлоготой айл өрхүүдийн 39 хувь нь ажил, орлогогүй болсон байна.

АНУ-д нэг гэр бүлийн сарын дундаж орлого 60 мянган ам.доллар байдаг юм байна. Холбооны нөөцийн банкны судалгаанд дурдсанаар өндөр боловсролтой иргэд цахимаар ажлаа хэвийн явуулсан, бакалаврын зэрэгтэй иргэдийн 63 хувь нь гэрээсээ ажлаа хийжээ.

Гуравдугаар сард нийт дүнгээр насанд хүрсэн хүн амын 19 хувь нь ажлын байраа алдсан, эсвэл ажлын цаг нь буурсан байна. АНУ-д цар тахлын улмаас сүүлийн хоёр сарын хугацаанд 36 сая хүн ажилгүй болж, ажилгүйдлийн тэтгэмж хүсчээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.