АН-ын ҮБХ хуралдаж, НЭР ДЭВШИГЧДЭЭ тодруулна

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 24-нд болно. Энэ удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцохоо мэдэгдсэн билээ.
Тэгвэл нам, эвслүүд хуульд зааснаар өнөөдрийн /2020.05.16/ дотор нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүлэх ёстой.
Энэ хүрээнд өнөөдөр /2020.05.16/ АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулна. Хуралдааныг 12:00 цагт товлосон бөгөөд цахимаар хуралдахаар болжээ. Харин хэвлэлийнхэнд 20:00 цагт нэгдсэн мэдээллийг өгөхөө мэдэгдлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.