Орон тооны бус зөвлөлийн энэ оны анхны хурал боллоо

Орон тооны бус зөвлөлийн энэ оны анхны хурал боллоо

Спортын клубыг магадлан итгэмжлэх Орон тооны бус зөвлөлийн 2020 оны анхдугаар хурал зохион байгуулагдаж хурлаар Сонгинохайрхан дүүргийн ”Та-Чи” фитнесс, “МХМ” фитнесс, Налайх дүүргийн “Спининг” фитнесс, Дархан-Уул аймгийн “Хар-Сүлд” фитнесс клубуудыг магадлан итгэмжлүүлэх хараат бус шинжээчдийн дүгнэлтийг хэлэлцлээ.

БСШУС-ын сайдын 2020 оны А/86 тушаалаар “Биеийн тамирын арга зүйчийн сургалтын хөтөлбөрийг боловсруулах, арга зүйчид мэргэжлийн зэрэг олгох” асуудлыг хэлэлцэн дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн анхдугаар хурал зохион байгуулагдаж сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулж ажиллах талаар ярилцаж шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын газар

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.