МАН-ын Бага хурлаас 21 гишүүнийг хасаж, ТҮР ЗАВСАРЛАЛАА

МАН-ын Бага хурал яг одоо Тусгаар тогтнолын ордонд хаалттай хуралдаж байна. Хуралдааныг УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин даргалж байгаа юм. Тэгвэл МАН-ын Бага хурал дөнгөж сая завсарлалаа. Хурал завсарлахаас өмнө намын дүрэм зөрчсөн, хариуцлага алдсан гах шалтгаанаар 21 хүнийг Бага хурлын гишүүнээс хасчээ.
МАН-ын Бага хурал нь хаалттай хуралдаж байгаа бөгөөд өнөөдрийн /2020.05.16/ хурлаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулах юм. Учир нь, хуульд зааснаар нам, эвслүүд өнөөдрийн дотор нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.