АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ

АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ

Коронавирусний цар тахлын үед АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг  тус улсын Конгрессын Төлөөлөгчдийн танхим баасан гарагт баталжээ.

Хуулийн уг төслийг Төлөөлөгчдийн танхимын 217 гишүүн дэмжсэн бол 189 нь эсэргүүцсэн байна.

Санал хураалтыг ийм тусгай горимоор явуулах шийдвэрийг Конгрессын хоёр танхимын дарга нар коронавирусний халдвар тархах эрсдэл хэвээр байгаа эсэх талаар эрх бүхий эмчээс холбогдох мэдээллийг авсны дараа гаргах аж. Энэхүү хуулийн төслийг Сенатын танхим болон Ерөнхийлөгч батлах шаардлагагүй байна. Учир нь Конгрессын дотоод дүрмийг зөвхөн Төлөөлөгчдийн танхим зохицуулдаг аж.

Коронавирусний халдвар тархсаны улмаас хууль тогтоогчид бүгд хуралд оролцож чадахгүй байгаатай холбоотойгоор уг хуулийг баталсан байна. Энэхүү хуулийн төслийг баталснаар, Ардчилсан намаас санал болгож буй цар тахлын үед эдийн засгийг дэмжих 3 их наяд ам.долларын шинэ багц арга хэмжээг батлах санал хураалтыг явуулах боломжтой болж, уг арга хэмжээг баталжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.