МАН-ын Бага хурлын 21 гишүүнийг орох, гарах асуудлыг хэлэлцэж байна

МАН-ын Бага хурал яг одоо Тусгаар тогтнолын ордонд хаалттай хуралдаж байна. Хуралдааныг УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин даргалж байгаа юм. Тэгвэл яг одоо хурлаар Бага хурлын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар гишүүдээс санал авч байна.
Тодруулбал, МАН-ын Бага хурлын 21 гишүүнийг орох, гарах асуудлыг хэлэлцэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
МАН-ын Бага хурал нь хаалттай хуралдаж байгаа бөгөөд өнөөдрийн /2020.05.16/ хурлаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулах юм. Учир нь, хуульд зааснаар нам, эвслүүд өнөөдрийн дотор нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.