Кёкүшюзан Д.Батбаяр: Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших сонирхолтой байна

Кёкүшюзан Д.Батбаяр: Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших сонирхолтой байна

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулахаар АН-ын Үндэсний бодлогын хороо цахимаар хуралдаж эхэллээ. Энэ үеэр АН-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр энэ удаагийн ээлжит сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвших сонирхолтой байгаагаа мэдэгдлээ.

Тэрбээр "Надад нам итгэл үзүүлбэл нэр дэвшинэ. Гол нь өнөөдрийн Үндэсний бодлогын хорооны хурлаар шийднэ. Миний хувьд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших сонирхолтой байна. Намын гишүүд ч маш өндөр саналтайгаар дэмжиж байгаа. Хамгийн гол нь, цахим хурлаар шийдэгдэнэ" гэх тайлбарыг өглөө. 

Түүнчлэн "Манай эхнэр нэр дэвшихгүй. Тэр андуурсан байх. Жүжигчин Баясгаланг нэр дэвшинэ гэхээр л андуурсан юм билээ" хэмээн ярилаа.

эх сурвалж: https://zindaa.mn/38i1

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.