Багдадын “ногоон бүс” рүү пуужин харважээ

Иракийн нийслэл Багдад хотын “ногоон бүс” рүү мягмар гарагт шилжих шөнө пуужин харвасан тухай “Al Sumaria” телевиз хүчний байгууллагуудын эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Багдадын энэ хэсэг рүү нийтдээ хоёр пуужин харважээ. Пуужингууд байдаа тусаагүй бөгөөд “ногоон бүс”-ийн ойролцоо унасан байна. “Пуужингуудын нэг нь барилгын дээврийг оносон, хүний амь эрсдэж, шархдаагүй. Пуужингуудыг хаанаас харвасныг тогтоохоор ажиллаж байна” гэж хүчнийхэн хэлжээ.
Элчин сайдын яамд, Иракийн төрийн байгууллагууд байрладаг “ногоон бүс” нь Багдад хотын төвд оршдог маш сайн бэхлэгдсэн дүүрэг юм. Сүүлийн сарууд энэ бүс нэг бус удаа пуужингийн халдлага өртөж, үүний улмаас Иракийн аюулгүй байдлын албаныхан шархдаж, амь насаа алдсан юм. АНУ-ын эрх баригчид Иракт үйл ажиллагаа явуулж буй Ираныг дэмжигч цагдаа нар, бүлэглэлүүдийг үүнд оролцсон гэж удаа дараа буруутгажээ.
montsame.mn
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.