Японы Төв банк бизнес эрхлэгчдийг дэмжих шинэ төлөвлөгөө баталжээ
![Японы Төв банк бизнес эрхлэгчдийг дэмжих шинэ төлөвлөгөө баталжээ](http://olnodo.com/media/images/5ec758f30630d.jpg)
Японы Банк /Төв банк/ коронавирусний цар тахлаас үүдэлтэй хямралын үед жижиг, дунд бизнес, мөн хувиараа үйлдвэр эрхлэгчдийг дэмжих шинэ төлөвлөгөө батлав. Холбогдох шийдвэрийг баасан гарагт болсон шуурхай хуралдааны дараа гаргажээ.
Тодруулбал, тус банк нь бизнес эрхлэгчдэд зээл олгодог байгууллагуудад 100 тэрбум иен /929 сая ам.доллар/ хүртэлх зээлийг хүүгүй олгоно. Тэдгээрээр дамжуулан жижиг, дунд үйлдвэрүүд, мөн хувиараа бизнес эрхлэгчид хүүгүй, барьцаа хөрөнгөгүйгээр зээл авах боломжтой болох аж. Энэхүү төлөвлөгөө ирэх оны гуравдугаар сар хүртэл хүчинтэй байх юм.
Японы банк мөн дөрөвдүгээр сард коронавирусний улмаас засгийн газрын бондын худалдан авалтад тавьсан хязгаарлалтаа цуцалсан байна. Үүнээс гадна, корпорацын бонд, арилжааны компаниудын хувьцааны жилийн худалдан авалтын хил хязгаарыг 7.4 их наядаас 20 их наяд иен /187 тэрбум ам.доллар/ болгон өргөжүүлжээ.Энэ нь цар тахлын нөхцөлд бизнес эрхлэхэд бэрхшээлтэй тулгарч буй байгууллагуудад үйл ажиллагаандаа хялбар аргаар нэмэлт хөрөнгө босгоход тус дөхөм болох ёстой юм. Түүнчлэн мөнгөний бодлогоо зөөлрүүлжээ.
Хамгийн сүүлийн мэдээллээр, Японд халдвар авсан хүний тоо 17200 давж, 800 гаруй хүн нас барсан бол 13 мянга гаруй хүн эдгэрсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.